Халх голын өглөө

Өлгий сайхан эх орны минь

Өглөө эхлэх дулаахан хаяанд

Наранд өргөсөн мэндийн хадаг шиг

Номин цэнхэр Халхын гол хээтнэ

Сайхан голын мөнгөн хээлэнд

Саран наран өнжин байдаг юм

Үлэмж саруул эх орны минь

Үүрийн туяатай золгох хаяанд

Хананд хадсан тэмцлийн сэлэм

Хатан цэнхэр Халхын гол шуугина

Ширүүн тулааны туульс хайлсан

Шижирхэн долгио шившин байдаг юм

Өнөр сайхан эх орны минь

Өнгө дуртмал өглөэг дуудаад

Саалийн гэрийн зүүн хаяа шиг

Саваа бялхан Халхын гол шаагина

Алиман төгэл нь салхин бүүвэйнд

Амьдрал мэнхийг дуулж байдаг юм

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button