Цэргийн тухай дуу

Цэрэг хүмүүс гэдэг

Цэнэгтэй буу биш ээ

Цэрэг хүмүүс гэдэг

Цэцэн сумны бай биш (ээ)

Цэрэг хүмүүс уг нь

Эцгийн алаг үрс билээ

Цэрэг хүмүүс ер нь

Эхийн сайхан үрс билээ

Цэрэг хүн угаасаа

Буу тэвэрч гараагүй

Цэрэг хүн ереөсөө

Бөмбөг тэвэрч төрөөгүй

Цэрэг хүн цөмөерөө

Үр тэврэх эцгүүд билээ

Цэрэг хүн цугаараа

Үүдэт гэрийн эзэд билээ

Цэрэг хүний зүрх

Цэв хүйтэн чулуу биш

Цэрэг хүний сэтгэл

Цээл хүйтэн тэнгис ч биш

Цэрэг хүний зүрх

Ая дуунд уярамтгай

Цэрэг хүний сэтгэл

Амьдрал жаргалд тэмүүлэлтэй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button