Хилчдийн алдар

Халхын гол, хилийн тулалдаанд

Халдах дайсны суман мөндөр доор

Хар үхлийг цээжээрээ хааж

Хайрт эх орноо хамгаалсан

Нараа тоссон цэлмэг тэнгэртэй

Намаа дагасан энхийн хүслэнтэй

Дийлсэн баатрын гавьяагаар

Дүүрэн байгаа хилчдийн алдар аа

Итгэл эвдсэн харийн дайснайс

Хил хязгаараа цэвэрлэж явахдаа

Ариун үнэний төлөө зогсож

Амиа хайрлалгүй тулалдсан

Нараа тоссон цэлмэг тэнгэртэй

Намаа дагасан энхийн хүслэнтэй

Дийлсэн баатрын гавьяагаар

Дүүрэн байгаа хилчдийн алдар аа

Жаргалант орны хөгжлийг хөтөлсөн

Жавхлант түмний хүслийг хөгжөөсөн

Ачит намынхаа хувь заяатай

Ариун үйлсээ бат холбосон

Нараа тоссон цэлмзг тэнгэртэй

Намаа дагасан энхийн хүслэнтэй

Дийлсэн баатрын гавьяагаар

Дүүрэн байгаа хилчдийн алдар аа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button