Цэрэг эрс дуулж байна

Авхаалж сорьсон аяны дараа

Алжаал тайлсан үдэш байна

Хэсэг хэсгээрээ түүдгийн дэргэд

Цэрэг эрс дуулж байна

Ая дуу минь хангинан байг

Ард олон минь амгалан байг

Хартан дайсныг хазаарлан суунаа

Хайртай бүхнээ хамгаалан суунаа

Ялах эрдэмд шамдан байж

Эрийн золбоог шалган байна

Янаг хонгороо дурсан байж

Цэрэг эрс дуулж байна

Ая дуу минь хангинан байг

Ард олон минь амгалан байг

Хартан дайсныг хазаарлан суунаа

Хайртай бүхнээ хамгаалан суунаа

Сүрлэг улаан тугийн дор

Түрлэг дуу нүргэн байна

Ёслолын туяад жигдрэн байж

Цэрэг эрс дуулж байна

Ая дуу минь хангинан байг

Ард олон минь амгалан байг

Хартан дайсныг хазаарлан суунаа

Хайртай бүхнээ хамгаалан суунаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button