Домогт алаг морь

Хувьсгалын тоссыг өргөсөн

Ухаа хонгор морь шигээ

Хотлыг бялхам сайхан жаргалд

Хувь нэмрээ хайрласан

Агт агтын манлай

Аргамаг сайхан хүлэг минь

Агт агтын манлай

Алаг сайхан морь минь

Саяар олныхоо төлөө

Салхилах илдийг тээж явсан

Сайхан суман дэлэндээ

Ялалтын тугийг намируулсан

Агт агтын манлай

Аргамаг сайхан хүлэг минь

Агт агтын манлай

Алаг сайхан морь минь

Тэрслэх дайсныг даралцахад

Тэмцлийн нөхөр болж байсан

Тэргүүн баатрынхаа хамтаар

Түүхэнд нэрээ мөнхөлсөн

Агт агтын маилай

Аргамаг сайхан хүлэг минь

Агт агтын манлай

Алаг сайхан морь минь

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button