Халхын голын дууль

Элгэн халуун нутгийнхаа

Алхам газрын төлөө

Ээвэр зөөлөн хөрснийх нь

Атга шорооны төлөө

Харийн дайсны сумыг

Амиараа сөрж менхөрсөй

Хатан зоригт аавьшхаа

Алтан шарилыг эргэхээр

Халхын голд намайг

Анх удаа очиход

Хамар даваанд тэгээд

Ээждээ үүрүүлж гарахад

Талын манхны оройгоос

Булш л үзэгдэж билээ

Танкны арзгар мөрнөөс

Дарь л үнэртэж билээ

Хамар даваа тэр жил

Ханасан яум шиг хөвчирч байлаа

Халхын гол тэгэхэд

Харвасан сум шиг эрчилж байлаа

Эх орондоо зүтгэх гэж

Хүн төрдөг болохоор

Эцгийн туурай хатаах гэж

Хүү заяадаг болохоор

Тохойхон бие минь өсөж

Эрийн цээнд хүрээд

Торгон хилээ манах гэж

Цэргийн шинель өмсөөд

Халхын голд намайг

Ахин нэг очоод

Хараацай сульдам цээл рүү нь

Хараа сунган зогсоход

Таримал бутны мөчрөөс

Жимс үрлэж байлаа

Тракторын иржгэр мөрнөөс

Талх үнэртэж байлаа

Хамардаваа энэ жил

Хантайрсан хүлэг шиг хөндөлдөн байна.

Халхын гол одоо

Хайлсан тугалга шиг мэлтэлзэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button