Сайн байна уу? Ээжээ

Сайн байна уу? Ээжзэ!

Саравчилж харсаар сууна уу?

Сайхан цайныхаа дээжээр

Цацлаа өргөсөөр байна уу?

Хүү чинь энд

Хүү чинь сайн

Эрдэмд шамдаад

Эх Орноо хамгаалж

Эр цэргийн албанд

Эсэн мэнд явна

Сайн байна уу! Ээжээ!

Саравчилж харсаар сууна уу?

Саахалт айлынхаа эмээд

Сайрхаж хүүгээ магтана уу?

Дахилт

Сайн байна уу? Ээжээ!

Саравчилж харсаар сууна уу?

Үлдээсэн хацраа үнсэх гээд Өдөр хоногийг тоолно уу?

Дахилт

Сайн байна уу? Ээжээ!

Саравчилж харсаар сууна уу?

Суман цагаан онгоцоор

Шуугиулаад мөдхөн очноо!

Дахилт

Хүү чинь энд, хүү чинь сайн

Эрдэмд шамдаад эх орноо хамгаалж

Эр цэргийн албанд Эсэн мэнд явна

Дахилт

Аавын хүүгийн нэрийг өргөөд

Ардын цэргийн албанд Амар сайн явна

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button