Найрамдлын барилгачид

Ариун санааны нандин хайртай

Анд зөвлөлтийн ахан дүүстэй

Нийлсэн хүчээр хамтран ажиллаад

Нийслэл хотоо хувьсган тэлээд

Өлгий орноо цэцзглүүлсэн

Өнөр олноо баярлуулсан

Монгол зөвлөлтийн барилгачдын

Мөнхийн алдар бадартугай

Үнэн зүрхний өгөөмж ихтэй

Өнөр зөвлөлтийн ахан дүүстэй

Найз нөхрийн гараа барилцаад

Найрамдлын Дархан хотыг босгоод

Дахилт

Энэрэл хайрын ивээл алтай

Эрэлхэг зөвлөлтийн ахан дүүстэй

Эвийн журамт санаанд нэгдээд

Эрдмийн Эрдэнэт хотыг бариад

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button