Барилгачин дайчдын дуу

Дарийн утаа үнэртсэн дажин самууны газраас биш

алай жаргал ундарсан шинэ хотын дүүргээс

Барилгачин дайчин бид нар

Баясгалант дуугаа дуулж байна

Барилга минь өөдөө

Дуу минь өөдөө

Бууны хараа шагайсан

Бусдыг отох санаагаар биш

Бүлээн гараа атгалцсан

Анд нөхдийн сэтгэлээр

Дахилт

Эхийн сэтгэл шимширсэн

Эрлэг дайны талбараас биш

Энхийн хөдөлмөр цууриатсан

Нар тэнгэрийн хоорондоос

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button