Эрэлхэг хилчид

Мянган цагаан тал дэвссэн

Түмэн цэнхэр уул түшсэн

Цээжинд уусах агаар илбэсэн

Цэлгэр тэнүүн эх нутаг минь

Энхрий сайхан энэ нутгаа

Эрэлхэг хилчид хамгаалж байдаг

Тэнгэр тольдох нуур өнгөлөг

Тэлмэн долгиот гол тунгалаг

Ариун сайхан рашаан бүрдсэн

Аятай хөхүүн эх нутаг минь

Энхрий сайхан энэ нутгаа

Эрэлхэг хилчид хамгаалж байна

Ачтай намын суу мэргэн

Авьяаст ардын үйлс дэлгэр

Амар тайван заяа тэгшхэн

Ашдын жаргалт эх нутаг минь

Энхрий сайхан энэ нутгаа

Эрэлхэг хилчид хамгаалж байна

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button