Хилчинд бичсэн захидал

Уул тал тэнүүн сайхан нутаг чинь

Унасан газар угаасан тунгалаг ус гол чинь

Ураг элгэн хамаатан садан бүхэн чинь

Учралт чамайгаа хүлээх хань би чинь цөм сайн байна.

Алс хол агуухан уудам нутгийнхаа

Ариун хилийг хамгаалан сахигч баатруудтай

Алдар хүндтэй гавьяат их үүрэг биелүүлсээр

Амраг чи минь бас хэвийн мэнд сайн сууж байгаа биз дээ

Эр бяр тэнцүүхэн хүний cop болсон

Эрдэм ухаан тэгшлүүлэхэн хилчин та нараараа

Эх орон минь мануулсан хаалга бат болохоор

Эндээс бид нар санаа ер зовох юм алга даа

Нар, cap гийгүүлэн гэрлээр бялхаастай

Найман зүгтээ саруулхан сайхан орныхоо

Найдварт хүлгийн харуул болж чи минь явахдаа

Намайг хажуудаа дагуулсан юм гэж санаарай

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button