Хилчин

Насаараа хайрлах эх орон

Нандин итгэлийн ард түмэн

Найрамдлаар гийх саруул ирээдүй

Нарлаг хорвоод мөнх байна

Дархан хил халдах дайсангүй

Далай жаргалд гай дайрахгүй

Хүний жаргалын хүслийг евөрлөн

Хилчин залуус соргог байна.

Намаараа овоглосон залуу нас

Найдвараа өгсөн хойч үе

Найрамдалд өргөсөн цоглог дуу

Найрсаг түмэнд энхийг авчирна

Дархан хил халдах дайсангүй

Далай жаргалд гай дайрахгүй

Хүний жаргалын хүслийг өвөрлөн

Хилчин залуус соргог байна.

Эрдэнэт баян монгол нутаг

Эзэн баатар бүтээлч олон

Энх мөнхийн жаргалын дээдийг

Эгнэгт мандуулах хувь тавилантай

Дархан хил халдах дайсангүй

Далай жаргалд гай дайрахгүй

Хүний жаргалын хүслийг өвөрлөн

Хилчин залуус соргог байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button