Сартай шөнийн уянга

Тэргэл сарны мөнгөн туяанд

Шөнийн бэлчээрт адуу үүрсэх

Тэрхэн мөчид хайртаа үгүйлж

Хилийн салбарт сэтгэл зорилоо

Үүрээр зэллэх шувуудын бараак!

Өрхөө татаад чамайг бодлоо

Наран ургах дорнын хязгаарт

Манаанд яваа ханиа дурслаа

Сартай шөнөөр зүүдэнд учирч

Хайртай чамтай уулзах мөчид

Энхрий нутгаа чи минь манаад

Энхийн харуулд зогсож байх юм

Дахилт

Төрсен нутгаа хамгаалж яваа

Цэрэг эрсийн алхааг сонсоод

Ургах нартай золгох мечөөр

Унаган хүлгийн дуунаар сэрлээ

Дахилт

Аагим зуны сайхан өглөө

Адуулж өссөн сүргээ хурааж

Надтай учирсан амраг чи минь

Нартай уралдан гаднаа бууна

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button