Хилийн манаанд

Хэнч халдашгүй дархан баатрууд

Хэзээ ч няцашгүй зоригт хилчид

Ашид мөнхийн зол жаргалтай

Ард түмнээ хамгаалж яваа

Эцэг өвгөдийнхөө халааг аваад

Эх орныхоохилийн манаанд

Золбоот хийморио сэргээж

Зориг шулуудан зогсож байна

Алчуураар намаигаа даллан үлдсэн

Амраг ханийнхаа захиасыг бодож

Ард олныхоо итгэлийг биелүүлж

Алтан нутгийнхаа хилийг манаж явна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button