Чекистын алда

Нижигнэсэн хувьсгалын тэмцэл дунд

Нийт ардынхаа жаргалын төлөө

Амь бие хайргүй зүтгэсэн

Ахмад чекистийн алдрыг дуулъя

Дайчин зориг, сонор соргог

Давуу мэдлэг, авхаалж самбаагаар

Дайсны гүнд, бүхнийг илрүүлээд

Дандаа ялж явсан манай чекистүүд

Дэлхийн дайны үймээн дунд

Дэвшилт түмний үйлсийн төлөө

Шинэ нийгмээ хамгаалж явсан

Шилдэг чекистийн алдрыг дуулъя

Дайчин зориг, сонор соргог

Давуу мэдлэг, авхаалж самбаагаар

Дайсны гүнд, бүхнийг илрүүлээд

Дандаа ялж явсан манай чекистүүд

Бүтээн байгуулах хөдөлмөрийн дунд

Бүх нийтийн энхийн төлөө

Алдхан биеэ хайрлаа нь үгүй

Ардын чекистийн алдрыг дуулъя

Дайчин зориг, сонор соргог

Давуу мэдлэг, авхаалж самбаагаар

Дайсны гүнд, бүхнийг илрүүлээд

Дандаа ялж явсан манай чекистүүд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button