Гурван эрдэнэсийн харуул

Жиргэн нисэх шувууд чөлөөтэй

Жирэлзэн гялалзах одод өнгөтэй

Ариун үнэхээр мөнх цэлмэг

Амгалан тэнгэрийн харуул

Ахан дүүс монгол, зөвлөлтийн

Алдарт хилчид энхийн тангарагтай

Таазан хөхрөх мандал туяатай

Дуулан эгшиглэх урсгал уянгатай

Урсгал дөлгөөн тунгалаг цэнгэг

Усан эрдэнийн торгон харуул

Ахан дүүс монгол, зөвлөлтийн

Алдарт хилчид энхийн тангарагтай

Хайртай ээжийн сэтгэл шиг халуухан

Халамжит эцгийн итгэл шиг шулуун

Хүн ардынхаа зүрхэнд оршсон

Хөрст газрын соргог харуул

Ахан дүүс монгол, зөвлөлтийн

Алдарт хилчид энхийн тангарагтай

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button