Хилчдийн дуу

Алтайн уул шиг түшигтэй

Арван баатар шиг зоригтой

Ард олондоо нэртэй

Алдарт манай хилчид минь

Дуурьсах сайхан алдартай

Дуулах дууны түрлэгтэй

Хангайн уул шиг нөмөртэй

Хатанбаатар шигээ гавьяатай

Эрхт олондоо нэр төртэй

Эрэлхэг манай хилчид минь

Дахилт

Энгүүн тал шигээ тэнүүн

Эхийн ариун сэтгэлтэй

Энхийг хамгаалах хувьтай

Эцгийн сайхан ачлалтай

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button