Хилчний дуулал

Ахмад үеийнхээ дайчин ялалтын

Алдраар овоглож замаар нь замнасан

Ардын хувьсгалт армийн хүү

Алтан хилээ манаж байна

Ай хө манаж байгаа энэ хилээсээ

Алхам ч ухрахгүй хэзээ ч ухрахгүй ээ

Хатуу ширүүн он жилүүдийн

Халуун тулалдаанд хилээ хамгаалж

Аюулыг зайлуулсан баатрын хүү

Алтан хилээ манаж байна

Дахилт

Ард энэ улсынхаа төлөө

Ахан дүү орнуудын төлөө

Амгаланг сахисан энхийн цэрэг би

Алтан хилээ манаж байна

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button