Одон хороо

Тэмцэж олсон агуу ялалт

Тэнүүн цэнхэр эх орноо

Гурван одод тугийн дор

Гуйван ухралгүй үнэнч хэвээрээ

Ямагт нандин хамгаалж яваа

Яруу дуурсах одон хороо.

Хүүдээ хүлээлгэсэн халуун итгэл

Хэзээ ч няцашгүй ариун тангаргаа

Эх сайхан орныхоо төлөө

Эцсээ хүртэл үнэнч цохилох

Эрэмгий халуун хатан зүрхэндээ

Эгнэгт тээсэн одон хороо.

Үнэн цагаан ажил амьдрал

Үйлс өөдрег аз жаргалаа

Хийморь бадраасан жагсаал дундаа

Хилчин дайчид дуулж яваа

Үхэшгүй мөнхийн бат цайз

Үнэн хүү алдарт одон хороо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button