Хилчин чамдаа

Мэндийн хадаг шиг номин тэнгэрт

Мөнгөн зүйдлээс шөнөдөө чимэгтэй

Мөнхөд дархалсин торгор хилээсээ

Миний амраг зүүдэнд учраатай

Дайчин чи минь хамгаалж яваа

Далай орон минь менхөд тайван даа

Саруул эх орноо хамгаалж явахын

Сайхан заяа чилийх байна

Хүсэл хайраа чамдаа хадгалсан

Хүлээхийн жаргал минийх байна

Далай орон минь мөнхөд тайван даа

Дайчин чи минь хамгаалж яваа

Эрхэлж өссөн цэцэгт талдаа

Энхрий сэтгэлийн үгээ ярилцсандаа

Эргээд иртэл чинь хүлээж сууна гэж

Энгэрийг чинь түшин шивнэж үлдсэнсэн

Дайчин чи минь хамгаалж яваа

Далай орон минь мөнхөд тайван даа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button