Бүрээн дуугаар хилчид мордсон юм

Харийн дайсны халдлагыг дархаар

Хавтаг, Байтагийн халилыг чиглэж

Бүрэн эрхт улсаа хамгаалахаар

Бүрээн дуугаар хилчид мордсон юм

Алдарт хилчдийн эрэлхэг гавьяаг

Ард түмэн бахдан дуулна

Жад шөргөлөн сумаар шуурч

Жалга үүстэл бөмбөг дэлбэрээд

Харгай шархалж байц нурсан

Хатуу бэрх тулалдаан болсон юм

Дахилт

Хар санаатны дайралтыг сөрж

Ханхар цээжээрээ цайз байгуулж

Эх орныхоо зол жаргалыг

Элэг зүрхэндээ багтаан хамгаалсан юм

Дахилт

Дайснаа дарсан эрэлхэг баатруудаас

Даваадорж, Тэгшээ, Лхагвадорж, Гиваан

Ургаа хаданд сийлэгдэн сүндэрлэж

Улсынхаа хилд халаагүй зогссон юм

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button