Манай жолооч золбоотой

Уужим талыг тоостой зүү шиг сүвлэн

Уулсын хавцлаар жигүүрт дуу шиг шургаж

Унаан дээр өссөн Монгол удмаа бахдан дуулсан

Улдаж өлдөхгүй моторт хүлгийн эзэн би

Хээрийн замыг зээрийн хурдаар туулж

Хэцийн харгуйг хуурын эгшгээр доргиож

Хэдийд ч гэсэн ангийнхаа унааг залгуулж

Хэцүүг давхаар тушаал авахад бэлхэн болно

Нүх шиг шөнийг нүд шиг гэрлээрээ гялбуулж

Толь шиг замыг тал шиг саруулд бодож

Ус намгийг туулж явахдаа зоригтой

Угаас манай жолооч ахлагч жавхаатай

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button