Ахан дүү арми

Дорнод талын цэлмэг тэнгэрт

Дарийн утаа манаран бүрхээд

Домогт нутгийн цэлгэр талбарт

Дайсны бөмбөг зүсрэн асгарахад

Ахан дүү хоёр арми

Алхаа нийлүүлэн давшсан юм

Монгол-зөвлөлт түмний сэтгэлийг

Мохошгүй зүрхэндээ тээж очсон юм

Ханагар монголын өлгий нутагт

Харийн дайсан довтлон дайраад

Халхын голын өгөөмөр хөрсөнд

Халуун галаар тургиж байхад

Ахан дүү хоёр арми

Алхаа нийлүүлэн давшсан юм

Тэмцэл тулалдааны шуурган галд

Тэргүүн эгнээнд баатарлаж явсан юм

Өнөр түмний дархан өлгийд

Үхлийн сум асгаран шуугиад

Өгөөмөр орны сайхан хөгжилд

Сүйрлийн манан хөшгөрч эхлэхэд

Ах дүү хоёр арми

Алхаа нийлүүлэн давшсан юм

Далай баян орныхоо дархан хилд

Дайчин ялалтаа мандуулсан юм

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button