Ремизовын өндөрлөг

Уурссан юм шиг ширүүн бороо

Усан нулимсаар тургиж байхад

Сэтгэл зүрхний халуун илчээр

Сүүлчийн тулаанд атаклан орлоо

Монголын сайхан орны төлөө

Миний цэргүүд урагшаа гээд

Даргын тушаал хүнгзнэж байхад

Дайсны цэргүүд дагжин чичирлээ

Суман мендэр сийгэн исгэрэхэд

Соргог нүдээн чавчиж үзээгүй

Харийн дайсан жадалж байхад

Халуун амиа өгөхөес буцаагүй

Нэргүй нэгэн гүвээний төлөө

Нэрээн эргэсен орос хүмүүс

Эгэл жирийн зөвлелтийн цэргээ

Эх орон минь хэзээч мартахгүй

Дайсныг ялсан манхан гүвээнд

Доля хөвүүн тугаа хатгалаа

Яруу алдар ялалтын тзнгэр

Ямар хэцүү үнэзр мандав аа

Сүүлчийн тулаан дуусаж байхад

Сумнууд даргыг унагаагүй

Аймшиггүй зоригт Ремизов хүүгээ

Ард түмэн минь хэзээч мартахгүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button