Их буучдын алдар

Домогт аврорын нүргээнийг

Хиагтын тэнгэрт давтсан

Дэвшилт хувьсгалын цуурайг

Хотол олондоо авчирсан

Даамай түүхтэй их буучдынхаа

Дайчин алдрыг магтан дуулъя

Халх голын хөвөөнөөс

Гэлэгбаатарчууд төрсөн юм

Халуун найрамдлын илчээр

Хортон дайснаа дарсан юм

Даамай түүхтэй их буучдынхаа

Дайчин алдрыг магтан дуулъя

Шалгалт шүүлгийн бай бүрийг

Эхний сумаар сөнөөсөн

Сахилга сурлагын онцчуудыг

Энхийн харуулд нэгтгэсэн

Даамай түүхтэй их буучдынхаа

Дайчин алдрыг магтан дуулъя

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button