Өмчийг нүдлэн хөдөлмөрийг шүтнэ

Найртай түмэнтэй эвийн холбоог үүрд батлан

Нартай хорвоод мөнхийн сайхныг босгож байгаа

Уудам Азийн ариун цээжинд цэцэглэн хөгжсөн,

Улс нийгмийн арвин сангаа мөнхөд баяжуулах

Эрдэнэ мэт өмчийн ширхэг бүрийг нүдлэн

Эзэн нь болсон ардын хөдөлмөрийн алдрыг шүтэн

Цэрэг хүн эх орныхоо ирээдүйн сайхны

Энхийн манаанд амь хайргүй зогсож байна.

Найман зовхист тэнүүн сайхан өлгий нутгийнхаа

Нарлаг талдаа үйлдвэр завод барьж байгаа

Насан үүрдййн жаргалт ард түмэндээ ивээсэн

Намын гэгээн уриа лоозонг хүлээж аваад

Эрдэнэ мэт өмчийн ширхэг бүрийг нүдлэн

Эзэн нь болсон ардынхаа хүчирхэг хөдөлмөрийг шүтнэ

Цэрэг хүн эх орныхоо ирээдүйн сайхны

Энхийн манаанд амь хайргүй зогсож байна

Амгалан тайвны эрхэм үйлст дуугаа нийлүүлж

Алтан дэлхийн шударга түмэнд хайраа өргөж

Аюул авчрах атомын дайныг хаалцаж зогсоо

Азийн монгол улсаа бадраах үндэс нь болсон

Эрдэнэ мэт өмчийн ширхэг бүрийг нүдлэн

Эзэн нь болсон ардын хөдөлмөрийн алдрыг шүтэн

Цэрэг хүн эх орныхоо ирээдүйн сайхны

Энхийн манаанд амь хайргүй зогсож байна

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button