Манай арми

Бүрэн эрхт улсынхаа

Бүтэн байдалд халдсан

Буруулж ирсэн дайсныг

Бут ниргэж дарахдаа

Бусад хүний нутгийг

Булааж хэзээ ч байгаагүй

Эв хамтад зориостой

Эх орноо хамгаалах

Ильич багшийн сургаалын

Илчинд бойжсон манай арми

Сүүн сэтгэлт ардынхаа

Сүлд хийморийг сэргээсэн

Сүх жанжны гэрээслэлийн

Сүр хүчийг хайрлаж

Санаа сайтай хзнд ч

Садаа хийж яваагүй

Эв хамтад зориостой

Эх орноо хамгаалах

Ильич багшийн сургаалын

Илчинд бойжсон манай арми

Омог түшиг олныхоо

Байлдан олсон жаргалыг

Өргөн баян орныхоо

Өнгө жавхланг сэргээсэн

Бурам балын нутгаа

Буун дуунд цочоолгүй

Эв хамтад зориостой

Эх орноо хамгаалах

Ильич багшийн сургаалын

Илчинд бойжсон манай арми

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button