Цэмбэн шинель

Цэмбэн шинелийн үйлчид нь

Цэвэрхэн охидын хамтлаг юм

Цэмбэн шинелийн эзэд нь хөө

Чин зоригт дайчид юм.

Цэмбэн шинелээ оёхдоо

Цэргээ хайрлан дурсдаг юм

Цэвэрхэн тэр оёдолчдоо

Цэргүүд нь үргэлж хайрладаг юм

Ээлтэй сайхан шинель нь хө

Эр цэргийн гоёл юм

Эх орноо хамгаалахад хө

Элгээ өгдөг шинель юм

Цэмбэн шинелээ оёхдоо

Цэргээ хайрлан дурсдаг юм

Цэвэрхэн тэр оёдолчдоо

Цэргүүд нь үргэлж хаирладаг юм

Урлаж оёсон шинель нь

Уран охидын бүтээл юм

Хайрлаж өмссөн эзэд нь хөө

Хатан зоригт дайчид юм

Цэмбэн шинелээ оёхдоо

Цэргээ хайрлан дурсдаг юм

Цэвэрхэн тэр оёдолчдоо

Цэргүүд нь үргэлж хаирладаг юм

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button