Хилчдийн алдар

Алтай таван богдоос эх авсан түүхтэй

Алтан хилийн шугамаа нүд чавчилгүй хамгаалсан

Эх орныхоо даалгаврыг

Эрэлхэг зоригтой биелүүлдэг

Алдарт хилчин та нарыгаа

Ая дуундаа дуулж байна.

Бүргэдийн мөр хүрээгүй бөмбөгөр цагаан оргилтой

Шовх асгаар хүрээлэгдсэн алтайн цаст ууланд ч

Эх орныхоо даалгаврыг

Эрэлхэг зоригтой биелүүлдэг

Алдарт хилчин та нарыгаа

Ая дуундаа дуулж байна.

Таанын үнэр ханхалсан говийн аагим халуунд ч

Талын жавар исгэрсэн дорнодын уудам талд ч

Эх орныхоо даалгаврыг

Эрэлхэг зориготой биелүүлдэг

Алдарт хилчин та нарыгаа

Ая дуундаа дуулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button