Онцгой томилолт

Оддын өндөрт дүүлэн хүрэхээр

Огторгуйн хөлгөөр цойлон явна

Орчлон даяар дуулан баясах

Онцгой томилолт өвөртөлж явна би.

Энхийн хөгжлөөр газар дэлхий

Эрхэс гаригт гэрэл туяатай

Эрдэм ухаанаар хүн төрөлхтөн

Энгүй сансрыг эзэгнэх заяатай

Агуу нислэгт хамтарч мордсон

Ачит нөхрийнхөө эрдэмд бишрэе

Амьдрал үйлсээрээ үүрд бадраах

Ариун нандин найрамдлаа бахдъя

Тойрог замын залуурт хөлөг минь

Кремлийн цаг шиг бат итгэлтэй

Тодхан гялалзах ерөөлт гариг минь

Шинжин судлах мөнхийн баялагтай

Өнгөт мандлыг нэвтлэн ширтэж

Өргөн түмэн минь баярлан суугаа

Алган дээрээ тосч авахаар

Алтан дэлхий хүлээж суугаа

Оддын өндөрт дүүлэн хүрэзд

Огторгуйн хөлгөөр цойлон явна

Олон даяар дуулан баясах

Онцгой томилолт биелүүлээд ирлээ би.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button