Бүтээн байгуулалт хөгжлиин сан-гийн шүүх хурал Ганцхудагт болно

түүний охин хоршоо болох Нэмэгдэх-Ундарга, Төгс-Эрдэнэ сан хадгаламж зээлийн хоршооны шүүх хурал өнөөдөр Ганцхудагт болно. Шүүх хурлыг цагдан хорих төвд хийлгэхгүй гэж хохирогчид эсэргүүцэн, энэ эсэргүүцлийг нь Ардчилсан нам дэмжиж Нийслэлийн ахмадын хорооны байрыг өдрийн 30 мянга, тав хоногийн 150 мянган төгрөгөөр түрээслэн шүүх хурал хийлгэхээр ярилцсан ч энэ саналыг нь шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. Шүүх хурлыг Ганцхудагт хийнэ гэсэн байр сууриндаа шүүгчид хатуу зогсч байгаа аж. Тэд Байрны багтаамжийн тухай ярих юм бол Ахмадын хорооны байр 30 хүний л суудалтай. Харин Ганцхудаг 70 хүний суудалтай гэж байлаа. Дашрамд дурдахад, дээрх хоршоодын шүүх хурал тав дахь удаагаа болох гэж байгаа юм. Өмнө нь шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй болон хохирогчид өмгөөлөгч авах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар хойшилж байсан билээ.

Ардын эрх сонин 58, 59 /590, 591/

Ц.Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button