Г.Билэгсайхан 100 хувь төрийн өмчит компани шүү дээ

Энэ талаар тус төвийн гүйцэтгэх захирал Г.Билэгсайханаас тодруулсан юм.

-Уг нь танай төвийг 100 хувь төрийн өмчит компани гэж байсан. Гэтэл Зуучлах товчоотой хамааруулаад байх юм?

-Нийгэм бараг бүхлээрээ тиймэрхүү ойлголттой байх шиг байна. Уг нь манай компани чинь Засгийн газрын тогтоолын дагуу цоо шинээр байгуулсан 100 хувь төрийн өмчит компани шүү дээ. Зуучлах товчоо мэтийн хувийн компаниудын ямар ч оролцоо байхгүй.

-Гэхдээ 49 хувийг нь хувийн хэвшлийнхэн, бүрдүүлэх эрх зүйн орчин нээлттэй байгаа биз дээ?

-Нээлттэй байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Одоогоор манай төв 100 хувь төрийн өмчит компани хэмээн байгуулагдаж, үйл ажиллагааг нь дөнгөж эхлээд байна. Яахав, явцын дунд хэвийн хэвшлийнхний оролцоо ямар байх вэ гэдэг асуудал яригдах байх аа.

-Хэдийгээр Солонгосын тал төрийн өмч давамгайлсан компанитай харилцана гэж байгаа ч өмнө нь Зуучлах товчооны шугамаар бүртгүүлсэн хүмүүсийг орхиж болохгүй байх. Энэ асуудал дээр танай төв ямар арга хэмжээ авах вэ?

-Мэдээж манай төвийн ерөнхий төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд энэ хүмүүсийн асуудал хамгийн түрүүнд яригдаж байгаа. Нэгэнт Солонгосын тал төрийн өмч давамгайлсан компанитай харилцана гэсэн болохоор яваандаа энэ хүмүүс манайд харьяалагдах байх. Бид ч энэ хүмүүсийн асуудлыг аль болох нааш тайгаар шийдэх болно. Гэхдээ төв маань байгуулагдаад хэдхэн хонож байгаа учраас таны тавьсан асуултад яг тэгнэ, ингэнэ, тиим үйл ажиллагаа явуулна гээд шуудхан хэлчихэж чадахгүй байна. Ямар ч байсан бүх асуудал хэлэлцээрийн шатанд явж байгаа гэдгийг хэлье. Мөн Солонгосын талтай уулзаж, харилцан тохирох олон асуудал байна.

-Ажиллах хүч гаргах квотыг тогтоосон уу. Одоогоор төдөн хүн гаргана гэсэн тодорхой тоо байна уу?

-Квотыг Солонгосын тал тогтоодог учраас одоогоор төчнөөн хүч гаргана гэж хэлж чадахгүй байна. Ямар ч байсан явах хүмүүсээс дөрөвдүгээр сард шалгалт авна гээд заачихсан байдаг. Тэгэхээр болж өгвөл энэ хугацаанаас өмнө амжаад асуудлыг аль болох түргэтгэхииг хичээнэ ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button