Мөнгө минь хаачив?

Эцсийн эцэст, би энэ асуултын хариуг олсон юм. Өнөөдөр би энэ асуултанд Хэрэв та мөнгөөрөө юу хийхээ сайн мэдэхгүй байгаа бол банкинд хийгээд, энэ тухайгаа хэнд ч битгий хэл гэж зөвлөнө. Учир нь та өөрийнхөө мөнгийг яаж зарцуулахаа мэдэхгүй байгаа ч гэсэн таны мөнгийг зарцуулж дөнгөх хүн захаас аваад өчнөөнөөрөө олдоно шүү…

… 2003 оны 6-р сард би таксигаар онгоцны буудал руу явж байлаа. Радиогоор, хувьцаа худалдан авч хөрөнгө оруулалт хийх талаар зөвөлгөө өгдөг нэгэн нэвтрүүлэг явах бөгөөд хөтлөгч нэвтрүүлэгтээ нэгэн санхүүгийн зөвлөхийг урьжээ. Тэр зөвлөх нь хүмүүст, ямар хувьцааг худалдан авбал ирээдүйд өөрт нь ашигтай байх талаар утсаар зөвлөж байв. Түүнийг зогсоо зайгүй Хөрөнгийн бирж дээр ногоон гэрэл аслаа. Хүмүүс ээ, одоо л урт хугацааны хувьцаа худалдан ав. Ирээдүйд та их хэмжээний ашиг олно, энэ бол хамгийн зөв зам… гэж уриалж байхад нэгэн настайвтар эрэгтэй сонсогч холбогдов. Сонсогч түүнээс Эхнэр бид хоёр насаараа хураасан нэг сая орчим доллараа 2000 онд урт хугацааны хувьцаанд хөрөнгө оруулалтад хийсэн юм. Хувьцааны ханш унаж, хямрал болж, компаниуд дампуурч байхад ч гэсэн манай санхүүгийн зөвлөх бид хоёрыг улам их хувьцаа худалдан ав гэж ятгасан юм. Бид түүний хэлсний дагуу аваад л, хувьцааны үнэ эргээд өсөхийг олон жил хүлээсэн. Гэтэл үнэ унасаар байсан. Би олон удаа зөвлөхдөө хандаж одоо хувьцаагаа зармаар байна гэж байсан ч тэр ав л гээд байсан. Сүүлдээ тэр бидний утсыг авахаа больж, ажлаасаа гарч, бидний дансыг өөр хүнд шилжүүлсэн байсан. Тэгээд, одоо би танаас одоо хөгшин бид хоёр яах вэ гэж асуумаар байна? гэж асуулаа. Зөвлөх хариуд нь Та хоёр тэгээд одоо хэдэн доллартай үлдсэн бэ гэхэд өвгөн 350.000 орчим гэв. Гэтэл өнөөх зөвлөх чинь Тун дажгүй, ямар ч байсан та хоёр дахин хувьцаа авах хэмжээний мөнгөтэй үлджээ гэхэд өвгөн яриаг нь таслан Гэхдээ та боддоо, хамгийн гол нь 350.000-ынхаа хүүгийн төлбөрт бид жилд 1% буюу ердөө 3500 доллар авдаг. Гэтэл өндөр настай болсон бид хоёр энэ мөнгөөр амьдарч чадахгүй шүү дээ. Та бид хоёрт юу гэж зөвлөмөөр байна даа? гэхэд Миний бодлоор та хоёр хувьцаагаа зараад хэрэггүй байх, зах зээл өсөж байна, та хоёр аль болох олон компанийн хувьцааг урт хугацаагаар авах хэрэгтэй гэж зөвлөж байв…

Онгоцоо хүлээх зуураа би дөнгөж 18 настай, хөрөнгө оруулалтын бизнесийг анх сонирхож байх үеийнхээ анхны хөрөнгө оруулалтын тухай саналаа…

Тэр үед би Нью-Йоркийн тэнгисийн цэргийн академийн сонсогч байсан бөгөөд хөрөнгө оруулалтын талаар ямар ч ойлголтгүй, мэдлэггүй хэрнээ хэдэн ширхэг хувьцаа авч билээ. Энэ бол миний амьдралын хамгийн анхны хөрөнгө оруулалт байсан юм. Би халуун дулаан уур амьсгалтай, үргэлж л шорт, футболкатай явдаг байсан Гавайн арлын хүн болохоор тэнгисийн цэргийн хүнд, зузаан хувцаснуудыг өмсөхдөө үнэхээр төвөгшөөдөг байж билээ. Манай сургууль ирээдүйд ачааны хөлөг онгоцны офицеруудыг бэлтгэдэг сургууль юм. Би цэрэгт нарийн дэг журам, цаг барих, эгнээгээр явахад суралцаж, бас үргэлж цагаан захтай, гялалзсан гуталтай явдаг байлаа.

Нэгэн өдөр надтай хэн ч юм бүү мэд, ноён Карлинг гэдэг нэртэй хүн уулзах хүсэлтэй байгаа тухай мэдэгдэв. Огт танихгүй байсан ч гэсэн би тушаал авсан болохоор дуулгавартай гэгч нь гүйгээд очив. Тэр ноёнтон Залуу байхаасаа л хөрөнгө оруулалт хийж сурах хэрэгтэй гэж инээмсэглэсээр намайг угтав. Тэгээд Шилдэг хөрөнгө оруулагч нарын нууц нь урт хугацааны хувьцаа худалдаж авдагт л оршдог юм. Мөнгөнд өсөх боломжийг нь олгох хэрэгтэй ээ. Ингэхдээ олон янзын компаниудад хөрөнгө оруулах хэрэгтэй гээд манай сургуулийн төгсөгч байсан, одоо хөрөнгө оруулалтын нэгэн компанид зөвлөгчийн ажил хийдэг, манай курсынхны нэрсийн жагсаалтыг авч, сонсогч нарыг хөрөнгө оруулалт хийхийг ятгах буюу зөвлөх зорилгоор ирсэн гэдгээ хэллээ. Би тушаал биелүүлэгч байсаар дадсан учир Ойлголоо, ноёнтоон гэхээс өөр үг бараг хэлэхгүй байлаа. Би түүнээс шулуухан Би хэдийг хөрөнгө оруулалтад хийх ёстой вэ? гэхэд сард ердөө л 15 доллар гэв. Би 15 доллар ий. Би ийм их мөнгө хаанаас олох билээ. Би чинь оюутан хүн шүү дээ.

Ноён Карлинг (энэ бол 1965 он байсан гэдгийг санаарай. Энэ үед 15 доллар гэдэг бол сонсогч хүнд их мөнгө байлаа)

– Битгий хулчийгаад бай л даа. Чи чинь сахилга батад суралцаж байгаа шүү дээ. Сар бүр 15 доллар цааш нь хийгээд бай, удахгүй чиний мөнгө өсөх болно. Чи урт үргэлж хугацаат хөрөнгө оруулалтанд мөнгөө зарцуулж бай. Энэ хамгийн найдвартай, ашигтай арга гэж намайг ятгалаа. Би түүний үргэлж урт хугацааны хувьцаа ав гэж шавдуулаад байгаад нь жаахан болгоомжлох сэтгэл төрсөн боловч эргээд хичээлдээ орохгүй бол цаг дуусч байсан учир арга буюу зөвшөөрч, гарын үсэг зурчихлаа. Тэгээд үүнээс хойш би сар бүр 15 долларын чек бичиж өгч явуулдаг боллоо.

Амралт

Зургаан сарын дараа би шинэ жилийн амралтаараа гэртээ харилаа. Нью-Йоркийн хүйтнээс дайжсан би бушуухан Гавайдаа очиж усан завиар давхихыг яарч байлаа. Хэд хоног сайхан амарч байхад миний найзын аав буюу миний баян аав намайг уулзахыг хүсэж өрөөндөө урилаа. Би түүнтэй ойр зуурын юм ярьж байгаад хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн тухайгаа хэлэхэд

– Чи яасан гэнээ? гэж их л гайхаж асуув. Давтан хэлэхэд, тэрээр Яах гэж гэж асуув. Баян аав намайг хаанахын хувьцаа авсныг ч сонирхохгүй байв. Би ч буруу зүйл хийж дээ гэж бодоод сандартал баян аав Тэгээд чи хэнээс хувьцаа авсан юм бэ? гэлээ. Би хэлж амжаагүй түгдэрч байтал Чи тэр хүнийг таних юм уу гэж дахин асуув. Би өөрийгөө хамгаалах санаатай

– Тэр манай сургуулийн төгсөгч юм билээ. Тэр сонсогч нарт хувьцааны хөрөнгө оруулалт хийх санал тавьдаг гэхэд баян аав дооглонгуй инээв. Би түүнээс Би буруу зүйл хийсэн байна уу? гэж асуухад баян аав хэсэг дуугүй сууж байснаа ам нээж

– Үгүй ээ. Харин ч чамд баяр хүргэе. Ямар ч байсан чи өөрөө шийдвэр гаргаж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийжээ. Ихэнх хүмүүс хөрөнгө оруулалт хийхээс айж эрсдэлээс зугатдаг юм. Тэд хойшлуулсаар, эсвэл айсаар байгаад хэзээ ч хөрөнгө оруулалт хийдэггүй. Олсоноо бүгдийг нь үрж, харин тэтгэвэрт гарсан хойноо миний ажиллаж байсан байгууллага намайг харж үзнэ гэж горьддог. Гэтэл чи өөрийн олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн байна. Чиний хийсэн алхамд чинь би санаа зовохгүй байна. Харин чамд өөрт чинь санаа зовоод байна гэв.

– Би яасан гэж? намайг асуухад Чамайг ямаршуухан хөрөнгө оруулагч болно доо гэдэг бодол санааг минь зовоож байна гэв.

Хөрөнгө оруулалтын боловсрол олгох биш, харин бараагаа зарах оролдлого

– Яасан, би муу хөрөнгө оруулагч гэж үү

– Үгүй ээ, би тэгж хэлэх гээгүй. Урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийг тэр хүн чамд зөвлөсөн үү

– Тийм гэж би чимээгүйхэн хариулав.

– Тэр хүн чамд зөвхөн өөрийнхөө барааг л зарсан байна шүү дээ. Чи ийм маягаараа байвал хэзээ ч сайн хөрөнгө оруулагч болохгүй. Тэр хүн чамд хэзээ ч ухаантай хөрөнгө оруулагч болох ухааныг заахгүй

– Тэр тэгээд надад бараагаа шахсан хэрэг үү?

Аав инээгээд, чи өөрөө бодож ол доо гэв.

– Чи сар бүр чек илгээснээр юунд суралцах юм бэ. Чи яагаад тэр чамд урт хугацааны хөрөнгө оруулалтыг санал болгож, олон компанийн хувьцааг ав гэж зөвлөсөн гэж чи бодож байна?

Би жаахан бодож байгаад та надад хэлээд өг л дөө гэж гуйв.

Баян аав

– Үгүй ээ, чи өөрөө бодож ол. Чи одоо залуухан, дөнгөж 18 настай байна. Чи амьдралаас маш их зүйлд суралцах ёстой. Чамд одоо гаргасан шийдвэрээсээ суралцах сайхан боломж тохиож байна. Чи энэ асуултын хариуг ойлгохоороо надад хэлээрэй. Ихэнх хүмүүс хувьцаа зарах болон хөрөнгө оруулалтын боловсрол олгох хоёрын ялгааг олж харж чаддаггүй. Тийм ч учраас ихэнх хүмүүс баян болдоггүй юм. Тийм ч учраас ихэнх хүмүүс хөрөнгийн бирж дээр мөнгөө алддаг. Тэд хөрөнгө оруулалтын боловсролыг барааны танилцуулгатай андуурдаг. Тэд урт хугацааны хөрөнгө оруулалт хий гэсэн зөвөлгөөг үг дуугүй дагаж, үүнийг ухаантай зөвөлгөө гэж боддог.

Сая сая хүмүүс тэрбум тэрбумаар нь алддаг

2000-2003 оны хооронд болсон санхүүгийн зах зээлийн хямралын үед бирж дээр хүмүүс 7-9 триллион доллар алдсан гэсэн тооцоо бий. Үүнээс гадна ажилгүй болох гэх мэт хямралаас болж өчнөөн олон хохирлыг тооцоолохын аргагүй. Үүний шалтгаан нь эдийн засгийн тогтворгүй байдал, инфляци, терроризм, авилгал, зах зээлийн хандлага… гээд л дурьдаад байж болно. Үнэндээ үүний шалтгаан нь ганцхан юм. Энэ бол, сая сая хүмүүс санхүүгийн зөвлөгчийн бараагаа зарах гэсэн шаргуу оролдлогыг өөрт нь санхүүгийн боловсрол олгож байна гэж андуурсанд л оршиж байгаа юм. Тэд ямар ч бодож тунгааж, асууж лавлах зүйлгүйгээр, чек бичээд мөнгөө өгөөд байсан юм. Дахин дахин мөнгөө өгөөд л, хувьцаа худалдаж аваад л, хэзээ өөрт нь ашиг өгөхийг нь хүлээгээд л… Мөнгө нь салхинд хийссэн мэт алга болсон гэсэн эцсийн хариуг сонсох хүртлээ мөнгөө өгсөөр байсан нь харамсалтай.

Мөнгө хэзээ ч сураггүй алга болдоггүй

Баян аав Нэгэн алдартай санхүүгийн хөрөнгө оруулагч хүн томхоон сонин дээр Санхүүгийн зах зээл дээр алдсан мөнгө бол нийгмийн алдагдал биш. Энэ бол зүгээр л мөнгөний шилжилт. Хэн нэгнээс алдагдсан мөнгө өөр хэн нэгний халаасанд орж байдаг гээд үргэлжлүүлэн Би ч гэсэн мөнгө алдаж байсан. Миний алдсан тэр мөнгө хаачсан хэрэг вэ? Тэд алга болоогүй юм. Тэр мөнгө, надад хувьцаа худалдсан тэр хүний халаасанд орсон юм гэв.

Сая л баян аавын яагаад, миний ямархан хөрөнгө оруулагч болох бол гэдэгт санаа нь зовж байсныг ойлгож эхэллээ.

Хэзээ худалдах вэ?

Би баян ааваасаа Би тэгвэл хувьцаагаа зарчих уу гэхэд Хэрэггүй. Чи алдаа гаргасан байж болно, гэхдээ энэ алдаанаасаа суралцахгүй юм бол алдаа гаргасны чинь үнэ цэнэ байхгүй болно. Учрыг нь олтол чи чекээ илгээ, мөнгөө төл, чи алдсан мөнгөнөөсөө илүү ихийг суралцана. Тэгсний дараа л чи жинхэнэ хөрөнгө оруулагч болно. Ямар ч байсан чи, чамд бараагаа зарах гэсэн шаргуу оролдлогыг ухаантай хөрөнгө оруулалтын зөвөлгөөнөөс ялгаж салгаж сурна шүү дээ гэсэн юм.

Урт хугацааны хөрөнгө оруулалт

Ударгүй амралт дуусч би, халуун дулаан Гайвадаа хоргодсоор хүйтэн Нью-Йоркийг зорих боллоо. Би хичээлдээ орсоны дараа ч нөгөө хүн рүү чек илгээж мөнгө өгсөөр байлаа. Гэвч надад мөнгө үргэлж дутагдаж байсан юм. Ойр зуурын мөнгөө олохын тулд хагас сайн өдөр бүр, цагийн 2 доллараар янз бүрийн ажил хийдэг байв.

Хоног өдөр өнгөрөх тусам би хувьцааны ханшны өөрчлөлтийг харж, сониноос тойм мэдээлэл унших боллоо. Миний авсан хувьцааны үнэ өсч байна уу гэдгийг харах гэж л тэр шүү дээ. Ингээд 6 сарын дараа, 1966 онд зуны амралтаараа дахин Гавай явлаа. Баян аав намайг өглөөний хоолонд урьж, за тэгээд чиний хөрөнгө оруулалт чинь хэр амжилттай байна вэ гэж асуув. Би түүнд, ямар ч хэрэг алга, би бараг 100 долларын хөрөнгө оруулалт хийчихээд байна. Гэтэл хувьцааны үнэ 12 сарын өмнө ямар байсан, яг тэр чигээрээ л байна гэлээ. Баян аав надад Тэвчээргүй байна гэдэг тун муу шүү гэж хэлэв.

– Би үр дүнгээ хармаар байна шүү дээ

– Асуудал нь чиний мөнгөнд биш, харин чиний тэвчээргүйд байгаа юм шүү дээ

– Би тэвчээргүй гэж үү? Харин ч би бүтэн 12 сарын турш хөрөнгө оруулалт хийлээ, хүлээлээ. Гэтэл ямар ч гялтайх зүйл алга

– Тэвчээргүй хөрөнгө оруулагч л ямар ч бодлогогүйгээр хөрөнгө оруулалт хийдэг юм. Хувьцаа үр ашгаа өгөхгүй байгаагийн шалтгаан нь тэвчээргүй занд л байдаг юм.

– Би тэвчээргүй учраас хувьцааны үнэ өсөхгүй байгаа хэрэг үү?

– Чамд хувьцаа зарсан хүнтэй чи хэр удаан ярилцсан бэ, Чи хувьцаанд хөрөнгө оруулах шийдвэрээ гаргатал хэр удаан бодсон бэ?

– Би нэг цаг орчим ярилцсан. Тэр миний амьдралын зорилгыг асуусан. Тэр надад хэд хэдэн диаграм зураг харуулсан. Тэр нь өсч байсан. Тэр надад урт хугацааны хөрөнгө оруулалтын давуу талуудыг хэлсэн

– Тэгээд л чи хувьцаа худалдан авахаар шийдсэн хэрэг үү. Би бол үүнийг тэвчээргүй зан гэж хэлэх байна. Чи ямар ч тэвчээргүйгээр хувьцаа худалдан авсан, тэгээд одоо бас үр ашгаа өгөхийг нь тэвчиж чадахгүй байна. Нэгдүгээрт, чи хувьцааны хөрөнгө оруулалт гэж юу байдгийг мэдэхгүй байж яаж худалдан авч чадсан юм бэ. Хоёрт, чи ямар хувьцаа ашиг өгдөгийг судлахад цаг зарцуулаагүй юм байж одоо үр ашгийг нь тэсэн ядан хүлээж байдаг. Нэг зүйлийг сана, хамгийн муу хөрөнгө оруулагч нар тэвчээргүй байдаг юм

– Тэгээд би мөнгөө бүр мөсөн алдах гэж үү?

– Үгүй ээ. Одоо чи ашиг олж чадах уу гэдэгт бүү санаа зов. Одоо чи өөрийгөө үнэгүй хичээлд сууж байна гэж бод. Ихэнх хөрөнгө оруулагч нар тэвчээртэй байхын хичээлийг өөртөө хэвшүүлдэггүй юм. Тэд бурууг өөрөөсөө биш, бусдаас хайдаг. Одоо л чи тэвчээртэй байхын үнэ цэнийг мэдрэх болно гээд Удахгүй чи сургуулиа төгсөөд ажил дээр гарна, өдөржин ажилдаа анхаарна, дараа нь хүнтэй сууна, хүүхэд гаргана, амьдрал зохионо. Тэгээд зардал чинь нэмэгдэж, хөрөнгө оруулалтын талаар судлах цаг олдохгүй болно. Чухам одоо л чи хөрөнгө оруулалтын тухай судалахад цаг гаргаж чадахгүй юм бол цаашид хэзээ ч гаргаж чадахгүй гэж мэд

Баян аавыг ийнхүү урсгахад миний жаахан дургүй хүрч эхэллээ. Баян аав цэргийн сургуульд сурах ямар их хэцүү байдаг, ямар их тэсвэр тэвчээр шаардагддаг, бас түүний хажуугаар өөрөө өөрийгөө болгож, амьдралаа авч явна гэдгийг ер ойлгохгүй байсан юм .

Баян аав намайг Чи ч тэвчээргүй юм даа. Үнэнээ хүлээгээч дээ, чи хөрөнгө оруулалтын тухай судлахаас залхуурч байна шүү дээ. Чи өөрийгөө жигтэйхэн завгүй гэж хаацайлсан дорвол үнэнээ хүлээсэн нь дээр шүү дээ

– Та тэгээд намайг мөнгөө энэ хөрөнгө оруулалтад алдана гэж хэлэх гээд байна уу?

– Мөнгийг хэзээ ч, юунд ч алдаж болно. Гэхдээ мөнгөө алдахаас илүү харамсалтай зүйл юу байдгийг мэдэх үү?

– Мэдэхгүй ээ

– Хамгийн харамсалтай нь чи хэзээ ч амжилттай хөрөнгө оруулалт гэж юу байдгийг мэдэхгүй өнгөрнө. Чи хөрөнгө оруулалтын тухай судлахад цаг гаргахгүй бол цаашид хөрөнгө оруулалт хийхээс айж, эрсдэлээс зугтаж амьдрах болно. Тэгээд мөнгөө банкинд хийж, өөр хэн нэгэн хүн чиний мөнгийг өсгөж, ашиглах боломжийг олгоно. Чи шинэ бизнесийн хөрнгө оруулалтыг хайж, тэндээ амжилттай хөрөнгө оруулалт хийхийн аз жаргалыг хэзээ ч амсахгүй. Чи хэзээ ч баян сайхан амьдрахын аз жаргалыг мэдрэхгүй өнгөрнө. Энэ л хамгийн харамсалтай юм даа. Эцсийн дүндээ энэ бол чи хөрөнгө оруулалтыг судлахад цагаа зарцуулаагүйгээс л үүдэх юм шүү дээ гэж хэлээд үргэлжлүүлэн Тэр чамд хувьцаа худалдахдаа юу гэж хэлсэн бэ, хувьцааны үнийн өсөлт жил бүр 10 хувьтай байгаа, чи хөрөнгөө оруул гэж шавдуулсан уу. Тэгсэн байх л даа. Энэ бол дандаа хэлдэг бэлэн үг юм шүү дээ. Тэгээд ч энэ 10 хувь бол өчүүхэн мөнгө. Чи түүнээс, Энэ 10 хувийн өсөлт чинь үнэхээр найдвартай юу, Та баталгаа өгч чадах уу гэж асуугаагүй л биз дээ. Ингээд тэр хожиж, чи хожигдож байна. Чи түүний зөвөлгөөгөөр хэзээ ч амжилттай хөрөнгө оруулагч болж чадахгүй

– Та хувьцааны хөрөнгө оруулалтыг хамгийн эрсдэлтэй гэж хэлэх гээд байна уу?

– Үгүй ээ, би тэгж хэлээгүй гээд аав санаа алдан, Би дахиад хэлье. Чи анхааралтай сонс. Асуудал нь хөрөнгө оруулалтандаа биш, харин хөрөнгө оруулагчдаа байдаг юм. Хэрэв тэр боловсролгүй, хөрөнгө оруулалтын тухай наад захын мэдлэггүй бол мөнгөө алдана. Би зөв газрын хувьцааг авч, мөнгөө өсгөсөн хэрнээ яг худалдах үед нь худалдахгүй сууж байгаад хамаг мөнгөө алдсан олон хүнийг мэднэ. Бас мэдээжийн, харсаар байтал ашиггүй, ирээдүйгүй газрын хувьцааг аваад хамаг мөнгөө алдсан хүнийг ч мэднэ. Бас хамгийн тэнэг хөрөнгө оруулагчид сайн зөвөлгөө өгч байгаад түүнийг ашигтай байлгаж чадсан зөвлөгчдийг ч танина. Тэгэхээр асуудал нь хөрөнгө оруулалтандаа биш, харин хөрөнгө оруулагчдаа л байдаг юм

Одоо л би баян аавын юу хэлэхгээд байгааг ойлгож эхэллээ. Тэгээд ааваас ухаантай хөрөнгө оруулагч хэзээ ч мөнгөө алддаггүй юу гэж асуухад Мэдээж шүү дээ. Хамгийн гол нь би, ухаантай хөрөнгө оруулагч илүү их мэдлэг, ухаантай болохын тулд маш их судалдаг, хөдөлмөрлөдөг, харин дундаж хөрөнгө оруулагч ашгийн хойноос хөөцөлддөг гэдгийг чамд ойлгуулах гээд байгаа юм шүү дээ. Тиймээс чи өнөөдөр ашиг, алдагдлын тухай биш, харин цаашид яаж сайн хөрөнгө оруулагч болох вэ гэдгээ бодож, суралцах хэрэгтэй. Зүгээр л нэг чек бичээд мөнгөө өгөөд байвал чи хэзээ ч сайн хөрөнгө оруулагч болохгүй… Одоо чи өөрийгөө тэвчээргүй, цаашид суралцах хэрэгтэй, хэрэв суралцахгүй бол хэзээ ч ахмжилттай хөрөнгө оруулагч болохгүй, хэзээ ч зөв хөрөнгө оруулалт хийхгүй, хөрөнгө оруулалтын ашиг шимийг амсахгүй гэдгээ ойлгов уу? гэж асуув.

– Ойлголоо. Бүгдийг ойлголоо

– Гэхдээ чи нэг зүйлийг ойлгосонгүй үлджээ

– Юуг тэр вэ?

– Танихгүй хүний үгэнд орж мөнгөө өгсөн талаараа юу гэж бодож байна. Бас, энэ хүн чиний мөнгийг цааш нь хэнд өгч байгаа талаар, Энэ хүн чамаас мөнгө салгаж чадсаныхаа төлөө шагнал авч байгаа тухай юу гэж бодож байна вэ? Энэ хүн хэдийн шагнал авдагийг чи мэдэх үү? Чиний өгсөн мөнгөний хэдэн хувь нь жинхэнэ хөрөнгө оруулалт болж, хэд нь энэ хүнд шагнал болж үлддэг, хэд нь чиний мөнгийг удирддаг хзүмүүсийн халаасанд ордог тухай чи мэдэх үү? Чи хөрөнгө оруулсан мөнгөнөөсөө ашиг олж чадаж байна уу? Хэрэв чиний мөнгийг эд алдчихвал чи яах вэ? Чамд мөнгөө эргүүлэн авах эрх бий юу?… гээд л чи энэ асуултуудын ядаж нэгэнд нь хариулж чадах уу?

Би ч зогсоо зайгүй Үгүй гээд л толгойгоо сэгсрээд байлаа.

– Чамд хувьцаа зарсан тэр хүнээс чи, та өөрөө ийшээ хөрөнгөө оруулдаг уу гэж асуусан уу, эсвэл зөвхөн чиний мөнгөнөөс тодорхой хувь авч амьдралаа залгуулдаг юм уу гэж чи асуусан уу

– Үгүй ээ би тэгж асуугаагүй

Хөнгөн шийтгэл

2002 онд Нью-Йорк мужийн прокурор Элиот Спицер Уол Стрит-эд хувьцаа арилжаалдаг, хөрөнгө цуглуулдаг томоохон компаниудад залилангийн хэрэг үүсгэж, нийт 1.4 тэрбум долларын торгууль ногдуулллаа. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр Хөрөнгийн зах зээл дээр эрсдэл байдаг гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэхдээ хөрөнгө оруулагч бүр үнэн зөв шударга зөвөлгөөгөөр хангагдах эрхтэй гэсэн юм. Гэвч үнэндээ 1.4 тэрбум доллараар торгуулсан ч гэсэн санхүүгийн зах зээл дээр хүмүүсийн алдсан мөнгө нь 7-9 тэрбум долларт хүрсэн байв. Энэ торгууль бол ердөө л хөнгөн шийтгэл бөгөөд санхүүгийн зөвлөхүүдийн авсан шагналын хөлснөөс ч бага байсан юм.

Боловсролтой хөрөнгө оруулагч бологтун

Дээр хэлсэн ёсоор, хувьцааны зах зээл дээр алдсан мөнгө хаашаа ч алга болдоггүй. Энэ мөнгө зүгээр л, өөр хүний гарт очдог. Тийм л учраас би 10.000 доллартай хүнийг хувьцаанд хөрөнгө оруулалт хий гэж зөвлөдөггүй юм. Хэрэв хүн хувьцаанд хөрөнгө оруулахыг сонирхож байгаа бол эхлээд багагүй хугацааг хөрөнгө оруулах ухааныг судлахад зарцуулах ёстой. Миний ойлгодогоор, мөнгөө алддаг өчнөөн олон сая хүмүүс мөнгөөрөө хөрөнгө оруулж чаддаг хэрнээ цаг хугацаагаар хөрөнгө оруулалт хийж чаддаггүй юм. Тийм ч учраас, надаас Надад 10.000 доллар байна. Би энийгээ яаж өсгөх вэ? гэж асуудаг хүмүүст би Хөрөнгөө хаана ч юм оруулчихаад дараа нь өдөр бүхэн миний хөрөнгө өсөөсэй гэж залбирч сууснаас эхлээд хөрөнгө оруулалтын талаар боловсролтой болж, суралцах цаг хугацаандаа хөрөнгө оруул гэж зөвлөдөг юм. Миний баян аавын олон жилийн өмнө хэлсэн Сайтар боловсрол эзэмшээгүй хүмүүс дандаа л хэн нэгэн бараагаа зарах гэсэн хөлсний ажилтны өгөөш болж, түүний чин сэтгэлээсээ зөвлөсөн зөвөлгөөд хууртдаг гэсэн үгийг санаж яваарай. Мөн түүний хэлсэн Чи хэдий чинээ боловсролтой болно, төдий чинээ мөнгөө хамгийн оновчтойгоор зарцуулж чадна гэсэн үгийг санаж яваарай.

Худалдагчаас сайн асуу

Амжилттай хөрөнгө оруулагч болохыг хүсч буй хүмүүст байх ёстой нэг чадвар бол- танд ямар нэг зүйлийг зарахыг хичээж байгаа хүнээс ухаалаг хөрөнгө оруулалтын шинэ санаа, зөвөлгөөг ялгаж харах чадвар юм.

Миний баян аав

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button