Микки Рурк Олон бүсгүй миний гараар орсон шүү

Одоо бүгд л мөнгөний араас гүйдэг болж
– Та шилдэг жүжигчин гэдгээ нотолж кинонд тоглосоор л байна. Уйдахгүй байна гэж үү?
– Одоо ч бүгд мөнгөний араас гүйдэг болж. Миний хувьд чин сэтгэлээсээ кинонд тоглодог. Өмнө нь ч ингэж боддог байсан. Одоо ч ийм байгаа.
– Бүгд л мөнгөний амтанд орсон шүү дээ?
– Мөнгө мэдээж чухал. Гэхдээ амьдралын хамгийн чухал зүйл биш. Би амьдралын хатуу хөтүүг хангалттай үзсэн учир ингэж хэлж байгаа юм.
– Та тэр тухайгаа ярьж болох уу?
– Жүжигчин болохын тулд хамгаалагч, цахилгаанчин, засварчин, цэвэрлэгч гээд л янз бүрийн ажил хийсэн. Мөнгөө өөрийгөө цэнэглэхэд зориулж байсан юм.
– Та яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
– Уг нь би багадаа боксчин болно гэж боддог байлаа.
– Боксчин гэж үү?
-Тиймээ, би багадаа дүрсгүй хүүхэд байсан юм. Бүгдийг зодож овгор болох мөрөөдөлд умбаад л. Тийм зорилгоор боксын секцэнд хичээллэсэн. Миний анхны багш бол Билл Слейтон. Тэрээр олон сайн боксчныг бэлтгэсэн үнэхээр шилдэг дасгалжуулагч. Ядуу хөвгүүнийг гололгүй боксын эрдэм зааж өгсөнд нь их баярлаж явдаг.
– Та ямар амжилтад хүрсэн юм бэ?
– 17 настайдаа би үнэхээр сайжирсан. Намайг дийлэх боксчин мужид байгаагүй.
– Тэгээд?
– Нэг л өдөр бэлтгэлдээ явахаа больж боксоос бүрмөсөн холдсон.
– Яагаад тэр вэ?
– Үнэнийг хэлэхэд би айсан юм. Миний хамгийн сайн найз Дэнни тоглолтын үеэр хүнд гэмтэж нас барсан. Түүнийг хэрхэн өнгөрөхийг би харсан юм л даа. Найз минь дэлхийн аварга болно, тэгээд мөнгөтэй болж аав, ээжийгээ тэтгэнэ гэдэг байлаа. Гэтэл цэл залуугаараа хорвоог орхисондоо хөөрхий.
Ким Бэсинжер хамгийн сайхан хүүхэн
– Хэдийгээр их бэрхшээл туулсан ч та богино хугацаанд нэр алдрын оргилд гарсан. Үүний нууц юу вэ?
– Мэдээж уйгагүй хөдөлмөр, бас аз. Хамгийн гол нь би их азтай хүн.
– Та яагаад Зэрлэг цахирмаа цэцэг кинондоо дургүй байдаг юм бэ?
– Намайг олонд таниулахад их тус болсон юм, энэ кино. Миний хувьд гол дүрийг сайн бүтээж чадаагүйдээ харамсдаг юм.
– Та Ким Бэсинжертэй их сайн хамтран тоглосон. Түүнийг эхнэрээ болгох гэж их гүйсэн гэдэг?
– Миний араас мөн ч олон хүүхэн гүйсэндээ. Би аргагүй л шүтээн болж байлаа. Хэдийгээр би бардам зантай ч Ким Бэсинжерийн араас гүйж байснаа нуухгүй. Тэр үнэхээр сайхан хүүхэн шүү. Харин Алек Болдуинтай гэрлээд зовсон байх.
– Яагаад эхнэрээ болгож чадаагүй юм бэ?
– Би түүнийг нэг удаа хүчирхийлсэн юм. Ким намайг цагдаад өгөөгүй, ингээд л бидний харилцаа дууссан.
– Хүчин хийсэн гэж үү?
– Би л хүчин гэж яриад байгаа юм. Үнэндээ хоёулаа хүсээд л секс хийсэн.
– Та олон эхнэр сольсон. Бүгд таны алганы амтыг үзсэн гэдэг. Яагаад эхнэрээ зоддог юм бэ?
– Би чинь танхай хүн. Миний дургүйг хүргэвэл алахаас наагуур юм болно.
– Арай ч дээ?
– Энэ бол миний араншин. Одоо ч хэвээрээ байгаа. Би нэг бус удаа хоригдож байлаа.
– Таныг олон хүүхэнтэй нэр холбож ярьдаг. Та үнэхээр хүүхэмсэг эр мөн үү?
– Би архи уудаг, хар тамхи татдаг, хүүхэн эргүүлдэг тийм л эр хүн. Олон хүүхэн миний гараар орсон шүү. Үүнийгээ өөрчлөхийг огтхон ч хүсдэггүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Би чамд нэг сонирхолтой зүйл ярих уу.
– Тэгээч?
– Майк Тайсон бид хоёр сайн найзууд байлаа. Майк Америкийн хар мисс Дезира Вашингтоныг хүчиндэх үед нь тэнд байгаагүйдээ харамсдаг. Уг нь Майк намайг хамт байгаач, би нэг л буруу зүйл хийх гээд байна гэсэн юм. Хэрвээ би түүний үгэнд ороод тэнд очсон бол тийм хэрэг гарахгүй байлаа. Майк шоронд ороогүй байсан бол олон жил ноёлох байсан даа.
– Та түүнтэй дэвжээнд гарч байсан?
– Майкийг хүнд цохилтод оруулсан шүү (инээв). Тоглосон юмаа, харин тэр намайг хүчтэй цохиж байсан.
– Одоо Тайсон дэлхийн аварга болж чадах уу?
-Худлаа хэлээд яахав. Одоо тэр хэнийг ч ялахгүй.
