Хятадуудад зодуулдаг улирал эхэлнэ

монгол бүсгүйчүүдийг хил давуулан наймаалах, ял эдэлж байгаад хорих ангиас оргох зэрэг гэмт хэргүүдийг шил дараалан үйлдсээр атал бид чимээгүй л суух юм. Тэдний ингэж доромжилсоных нь төлөө хэдэн муусайн хятад даварч байна гэж хэлэхээс цаашгүй ял тулгах юм.

Монголын нутагт амьдарч буй цагаач хятад иргэд Монголын хуулийн цоорхойг дэндүү сайн ашиглаж мэдэрч буй жишээг дараахь баримтаас харж болно.

Яг үнэндээ бол, тэд нутаг дээрээ нэг л хулгай хийвэл насаараа шоронд сууна. Харин Монголд бол үгүй. Тэгсхийгээд л болчихно. Цагдаа нартай зохицож болно, болохгүй бол даргатай нь тохиролцоно. Энэ тогтолцоог хүн болгон мэднэ. Тийм болоод Монголд хууль үйлчилдэггүй.

Хамгийн сүүлд цагдаагийн авсан мэдээллийг дурдвал, Хан-Уул дүүрэгийн III хорооны MDSR компанийн ноолуурын үйлдвэрийн хашаанд Соёмбо гэрээт хамгаалалтын албаны ажилтан Б-гээс БНХАУ-ын гурван иргэн (25-31 настай) тамхи нэхэн дарамталж өгөхгүй гэснийх нь төлөө зодож танхайрсан. Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутагт орших Орхон худалдааны төвийн гадна БНХАУ-ын иргэн 52 настай Ван Шүй Кан бусадтай бүлэглэн Баянзүрх дүүргийн иргэн Б.Ганхүүг зодож улмаар дуудлагаар очсон тус дүүргийн цагдаа Г.Одхүү, Р.Батхүү нарын хувцсыг урж танхайрсан, Хятад улсын иргэн М. Мандуул, иргэн Н.Өнөрбэкийг толгой руу нь цохиж чихийг сэтэлж хазсан, Богд-Ар компанийн хятад ажилчид Гадаадын харьяат иргэний асуудал эрхэлсэн байцаагч Б-г зодсон.

Дээжис компанид ажиллаж байсан 22 хятад ажилчид гэрээгээ зөрчиж зугтсан нь тус компанид эдийн засгийн ихээхэн хохирол учруулсан. Монгол охидыг хил дамжуулан наймаалсан БНХАУ-ын иргэн Ян Пэн Монголд амьдарч байхдаа ноцтой хэрэг үйлдэн энэ хэрэгтээ Амгалан дахь дахь жирийн дэглэмтэй 421 дүгээр ангид хүмүүжиж байх хугацаандаа хянагч нарт нойрны эм уулган хорихоос оргосон. Эл гэмт хэргээс гадна хятад иргэд монгол иргэдийн генд нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн оруулж ирснийг ТЕГ, УМХГ-ын мэргэжилтнүүд илрүүлсэн билээ.

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Семпре ХХК-ийн тарагнаас хар тугалга, кадми зэрэг хорт бодис илэрсэн байна. Энэ хорт бодисууд нь хүн амын удмын санд нөлөөлж, хүний биеийн дархлааг сулруулж, хорт хавдар, генд өөрчлөлт оруулах үйлчилгээтэй болохыг мэргэжлийн байгууллагууд нотолсон. Уг тараг нь манай зах зээлд 300-400 төгрөгөөр худалдаалагдаж байсан бөгөөд найрлагад нь орсон бодис нь олон жилийн дараа хүний биед хортой нөлөө үзүүлдэг юм байна.

Ийм жишээ олныг дурдаж болно. Одоо хавар болж барилгын ажилчин гэх баахан хятад орж ирнэ. Өөрөөр хэлбэл хятадуудад зодуулдаг улирал эхэлнэ гэсэн үг. Бас дахиад тэдэнтэй холбоотой хэргийн тоо нэмэгдэнэ. Харамсалтай нь, хятад иргэдийн үйлдсэн хэргүүд цагдаагийн байгууллагад очоод дарагддаг юм уу, эсвэл тэгсхийгээд намжина. Тэднийг яаж шийтгэснийг хэн ч үл сонирхоно. Харин тэднийг даварч байна гэж хэлэхээс өөр шийтгэлгүй толгойг нь илээд л суугаад байх уу.

В.Сарантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button