Бүтээн байгуулалт хөгжлийн сан-гийн шүүх хурал Ганц худагт хийхээр болжээ

Хэдийгээр хохирогчид 1800 хүн багтах танхимд хийхийг шаардсан боловч Сүхбаатар дүүргийн шүүхийнхэнд танхимаа өгөх албан байгууллага олдсонгүй. Хадгаламж зээлийн хоршоодын уурлаж бухимдсан хохирогчид ширээ сандал эвдэхээс эхлээд хохирол учруулж мэднэ гэсэн болгоомжлолын үүднээс зөвшөөрөхгүй байгаа юм гэсэн. Энэ удаагийн шүүх хуралд Т.Энхтөр, Б.Баттөр нарын 14 шүүгдэгч болон 1800 хохирогчийн 19 өмгөөлөгчийг оролцохыг тус шүүхийн шүүгчид сануулж байсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Ганц худгын хорих ангид хохирогчдын ирц 80 хувьтай байгаа аж.

Нийт 1800 хүнд 14,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан дээрх хоршооны анхан шатны шүүх хурал шүүгдэгч Т.Энхтөрийн өмгөөлөгч Ц.Раашцэвэг автын осолд орсон гэсэн шалтгаанаар ирээгүйгээс хоёр удаа хойшилсон. Хамгийн сүүлийн мэдээгээр өнөөдөр болох шүүх хуралд ирэхгүй гэж урьдчилан мэдэгдсэн өмгөөлөгч байхгүй аж. Гэсэн ч энэ удаагийн шүүх хурал хойшлох вий гэсэн болгоомжлол хохирогчдийн дунд байгаа аж. 1800 хүнийг багтаах тасалгаа олдогүй Ганц худагт саатаж буй шүүгч, хохирогчид хөөрхийлөлтэй ч юм шиг.

Ямартай ч ХЗХ-ын эрх ашгийг хамгаалах түр хорооны дарга Туяа Монголын чөлөөт ахмадын холбооны байрыг өдрийн 30 мянган төгрөгөөр Г.Баасан тэргүүнтэй нь тохиролцон хөлсөлж шүүх хуралаа хотын төвд хийх байр олсон гэсэн боловч Шүүхийн зүгээс ганц худаг хий гэсэн тушаал буулгасан байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button