Тооцооны аргаар хэрэглэгчдээ шулах болжээ

Хэрэглэгч өөрийн гэсэн толгойтой. Авах юмаа баращаалаад мөнгөндөө тааруулж авчихаад тооцоо хийхэд 2-3 мянган төгрөг нэмээд бодчихсон байх тохиолдол энэхүүнд гэнэ. Томоохон сүлжээ дэлгүүрүүдээс хүнсний дэлгүүрүүд бараагаа татдаг аж. Их бараа авч байгаа болохоор баримжаа алдажорхидог. Үүнийг нь худалдагч маш овжноор ашиглаж 10 мянган төгрөг унагах нь ч бий.

Киви жимс гадуур ширхэгээр 150 төгрөг гэдэг. Гэтэл сүлжээ дэлгүүрүүдэд дөрвөн

ширхэгийг пакетлаад 750 төгрөг хэмээн биччихсэн байдаг. Кассан дээр очиход 3000 төгрөг гардаг. Учрыг нь асуухад Наад киви чинь жинхэнэ оригинал нь болохоор ширхэг нь 750 төгрөг хэмээн тайлбарладаг байна.

Мөн үнэгүй өгөх ёстой торыг 20 төгрөгөөр хэрэглэгчдэд худалдаалдаг. Гэтэл тухайн тор ердөө таван төгрөгийн өртөгтэй байх жишээтэй. Энэ мэт хэрэглэгчийг хаан биш боол болган үздэг газар манайд цөөнгүй болжээ.

(Нийгмийн толь 069/161)

Л.Нинж

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button