Гэртээ суугчдад дуудлагын ажил санал болгоё

Үйлчлэгч тэр хоёртой инээмсэглэн мэндэлнэ. Цайны газрын эзэн бололтой махлаг эмэгтэй тусгай ерөөнөөс гарч ирэн, өнөөдөр оройхон хүрээд ирээрэй, ганц нэг янзлуулах юм байна гэв. Би учрыг сайн ухаж ойлгосонгүй. Зөөгчийг хоол авчрахад нь асуулаа. Тэрбээр Манай энэ ойр хавийн бүх цайны газар, кафед цахилгааны гэмтэл засч өгдөг хүмүүс гэв.

Тэдний үйлчилгээний хөлс засвараасаа шалтгаалаад 500 төгрөгөөс дээш байдаг аж.

Зориулалтын бус байранд энэ олон үйлчилгээний газар ачаалал ихтэй ажилладаг болохоор гэмтэл согог их гардаг нь ойлгомжтой өдөртөө биш гэхэд өнжөөд заавал тог тасрах, ачааллаа даахгүй шигт буух гээд бүх жижиг, сажиг засвар хийлгэхэд дээрх явуулын засварчдыг дууддаг гэнэ. Тэд ойролцоох гутал засварт дуудлага хүлээгээд л сууж байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагын дуудлагын засварчинг дуудсанаас бага хөлсөөр шуурхай үйлчилдэг, бас элдэв хэл ам гаргадаггүй, Үүнтэй адил компани, хүнсний дэлгүүрүүдийг цэвэрлэдэг дуудлагын цэвэрлэгч бас байдаг аж, Нэг удаа цэвэрлэгээ хийхдээ 300-500 төгрөг. Энэ бол гэртээ Надад ажил олдохгүй байна гээд хэн нэгний хишиг хүлээн суухаас хавьгүй дээр санаа. Нөгөө талаас өдрийн орлогоос нь суутгагдах татвар төлөөс үгүй.

(Нийгмийн толь 069/161)

Б.Урантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button