Хоёр сарын турш Солонгосоор амьсгалах нь

Энэхүү түүхэн ойг тэмдэглэх, хоёр орны харилцааны хөгжлийг дүгнэх, Монгол дахь солонгос иргэдийг дэмжих үүднээс 2007 Солонгосын хаврын баяр нэртэй үйл ажиллагаа зохион байгуупахаар болжээ. Монголчууд Солонгосыгөндөр цалинтай ажиллах хүч гадаадаас авдаг, кимчи, хурдны өргөн замууд; Ким Ду хан гэх мэт олон зүйлээр мэддэг. Харин хоёр орны хооронд найрамдалт харилцаа тогтоос¬ны энэ удаагийн ойгоор Монголд Солонгосын соёл урлаг, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх гэнэ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хавар эхэлсэн Намянжу гудамжны тохижилтын ажлыг үргэлжлүүлэх, Солонгост суралцахыг хүсэгчдэд зориулсан сургалт, шалгалт, үзэсгэлэн, боловсролын яармагийг зохион байгуулах, Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах зэрэг ажил хийхээр төлөвлөжээ.

Энэ ажлын хүрээнд мөн Солонгос, Монголын жижиг, дунд үйлдвэрийн үзэсгэлэн зохион байгуулах аж. Мөн Солонгостоо алдартай Ин Ха их сургуулийн багш эрдэмтдийг урьж, үнэ төлбөргүй эмчилгээ оношлогоо явуулна. Бас кино наадам, солонгос дууны наадам, спортын нөхөрсөг уулзалт тэмцээнүүдийг зохион байгуулах юм байна. Энэ бүхний эцэст монголчууд Со¬лонгос улсыг илүү сайн, улам дотно таниж мэдэх болно гэж зохион байгуулагчид хэлж байна. Ямартай ч Улаанбаатар хот ирэх хоёр сарын турш Солонгосоор амьсгалах нь. Харин монгол хүний хувьд гадаадад ажиллаххүчний шалгалтыг ойрын хугацаанд эхл үүлэх, Солонгост суралцахыг хүсэгчдэд зориулсан сургалт, боловсролын яармагуудыг илүүтэй хүлээж байгаа бизээ.

(Нийгмийн толь 069/161)

У.БАТЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button