МАХН-ын лидерүүд айж байгаа гэнэ

Өнгөрсөн жил МАХН-ын сунгаа болсон. Энэ сунгаа нь 2008 оны сонгуульд тус намаас нэр дэвшин ялах хамгийн өндөр магадлалтай хүмүүсийг тодруулах зорилготой юм билээ. Үүний дүнг нэгтгэсэн товхимлыг гарган олны хүртээл болгосон нь олон хүний уур цухлыг барсан гэнэ лээ. Товхимолд жагсааснаар бол МАХН-ын нөлөө бүхий лидерүүдийн нэр нэлээд хойгуур бичигдсэн байгаа юм. 200 гаруй хүнээс эхний тавьд ганц нэгхэн лидерийн нэр орсон нь тэднийг цочролд оруулсан гэсэн.

Өөрөөр хэлбэл тус намын нөлөө бүхйй дарга нар сум, дүүрэг, бүр багийн удирдлагаас доогуур чансаатай явааг ил тод хэлээд өгчээ.

Харин энэ удаа тус намынхан ирэх сонгуульд нэр дэвших эцсийн хувилбар болох өнөө жилийн сунгаагаа арай өөр хэлбэрээр явуулахаар төлөвлөж буй гэнэ. Тодруулбал, тэд намынхаа доод шатныханд урьдын адил ялагдахгүйн тулд шат шатанд нь хүмүүсийг уралдуулах сурагтай. МАХН-ын удирдлагууд сум, дүүрэг болон жирийн гишүүддээ далаараа тавиулж, чансаагаа харуулахгүйн тулд ийм арга хэрэглэх болсон гэж тус намын жигүүр хөдөлгөөнийхөн ярилцаж байна лээ. Нөгөөтэйгүүр сүүлийн үед тус намын нэр хүнд унаж буй нь удирдлагуудтай холбоотой нь ч ийм хувилбар сонгоход хүрээд байгаа ажээ. Ирэх жилийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгааг ирэх дөрөв, тавдугаар сараас хэтрүүлэхгүй зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.

Ардын эрх сонин 58, 59 /590, 591/

С.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button