Ажилтнууд компанийнхаа хувьцааг эзэмшдэг болно

Энэ зорилгоор Монголын хөрөнгийн бирж, Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо хамтран танилцуулах сургалт зохион байгуулж байна. Уг хөтөлбөр нь аливаа компанийн ажиллагсдыг өмчтэй болгох, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Түүнчлэн ажилдаа хандах хандлага, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, улмаар компанийн ашиг орлогыг нэмэгдүүлж, компанийн үйл ажиллагаа, удирдлага ажиллагсдын хоорондын харилцааг сайжруулах ач холбогдолтой ажээ. Зөвхөн ажиллагсдыг өмчтэй болгоод зогсохгүй хувьчлалын үйл ажиллагааг амжилттай явуулахад түлхэц үзүүлж, компнийн засаглалыг сайжруулахад тус дөхөм болдог байна.

Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр томоохон хувьцаа эзэмшигчид болон жижиг хувь¬цаа эзэмшигчдийн хоорондын ашиг сонирхлыг нэгтгэж, эдийн засгийн болоод нийгмийн чиг хандлагатай хувьцаат компаниуд бий болох гэнэ. Танилцуулах сургалтын үеэр компаниудад Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийн ач холбогдол, давуу тал, хэрэгжүүлэх арга механизм, гадаад орнуудын туршлагыг танилцуулан, цаашид энэхүү хөтөлбөрийг компаниуд үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд нь тусалж хамтарсан төсөл хэрэгжүүлэх ажээ.

Дашрамд дурдахад, гадаадын олон улс оронд амжилттай хэрэгжиж, тодорхой үр дүнгээ өгч буй юм.

(Нийгмийн толь 069/161)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button