Бидэнд боломж их байна

Энэ тоглолтод Кержаков маш сайн тоглож багиинхаа хожилд гол үүрэг гүицэтгэв. Тоглолтын дараа багийн ахлах дасгалжуулагч, Голландын мэргэжилтэн Гуус Хиддинк сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

-Эстонийн баг хэрхэн тоглосон талаар ярина уу?

-Би өмнө нь ч хэлж байсан. Тэд эвгүй өрсөлдөгч гэж. Энэ удаа ч Эстонийн баг сайн тоглолоо.

-Тоглолтын өмнө та нэлээдгүй бэрхшээлтэй учирсан. Багийн гол тоглогчид гэмтсэн болохоор?

-Тиим ээ, энэ нь бидэнд багагүй бэрхшээл учруулсан. Эдүгээ Орост хөлбөмбөгийн улирал дөнгөж эхэлж байна. Бэлтгэл нь ханасан тоглогч цөөн байлаа.

Харамсалтай нь тэд гэмтчихлээ.

-Тэгээд байдлыг хэрхэн шийдэж чадав?

-Залуучуудад итгэж тоглуулсан. Тэд ч итгэлийг биелүүлж чадлаа.

-Эстонийн багийг хожсон нь зүй ёсных уу эсвэл?

-Өнөөдөр манай баг илүү сайн тоглосон. Ер нь заавал тэр баг хожих ёстой гэж ярих утгагүй. Ялангуяа өнөөгийн төвшинд аль ч баг гурван оноо авах боломжтой.

-Та довтлогч Кержаковыг шинэ улирал эхлээд нэг их сонирхохгүй байсан. Харин сая түүнд итгэл үзүүлж үндсэн бүрэлдэхүүнд гаргалаа?

-Кержаков Испанийн аваргын тэмцээнд маш сайн тоглож байгаа. Ийм тоглогчийг шигшээ багт урих нь зүй ёсных. Тэр багиинхаа нөхдийн итгэлийг алдалгүй сайн тоглож гоол орууллаа.

-Быстров гэмтэлтэй байсан. Түүнийг яагаад талбайд гаргав?

-Эмч түүнийг тоглож болно гэсэн. Үүний дагуу би шийдвэрээ гаргасан юм.

-Тоглолтын өмнө багийн ахлагч Титов багаа гэнэт орхисон. Энэ юутай холбоотой вэ?

-Явахынхаа өмнөх өдөр надтай уулзсан.

-Тэр ямар шалтгаан хэлэв?

-Гэр бүлийн хүрээнд бэрхшээл гараад байна. Бас удахгүй амаржих эхнэртээ анхаарал тавих хэрэгтэй боллоо гэсэн.

-Өөр шалтгаан байхгүй гэж үү?

-Миний ойлгосноор тэр шигшээ багт дахиж тоглох хүсэлгүй болсон байна лээ.

-Таниас шалтгаалсан зүйл байгаа юу?

-Байхгүй. Тоглогчид намайг хүндэлдэг.

-Аршавиныг ямар шалгуураар багийн ахлагч болгов?

-Одоогийн багийн лидер нь яах аргагүй Аршавин. Түүнийг бүгд дэмжсэн.

-Кержаков ч түүнийг дэмжив үү?

-Тиим. Тэд нэг багт тоглож байсан тул Кержаков хамгийн түрүүнд дэмжсэн.

-Оросын баг хэсгээсээ шалгарч чадах болов уу?

-Бидэнд маш их боломж байна. Үүнийг ашиглах ёстой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button