Хойд Солонгос амандаа орсон өөхийг хэлээрээ түлхэв

Хойд Солонгосын хаагдсан дансны 25 сая ам.долларыг шилжүүлээгүй нөхцөлд Пхеньяны төлөөлөгч хэлэлцээрийн хуралдаанд оролцохгүй гэж мягмар гаригт мэдэгдсэн тухай The Washington Post бичив. Мөнгөний асуудал хэлэлцээрт нөлөөлөхгүй гэж хэлж байсан Америкийн төлөөлөгч, Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Хилл хойд Солонгосчуудыг хэлэлцээрээ хаяж явахыг зогсоосонгүй. Хятадын Гадаад хэргийн орлогч сайд У Давэй Америкийн төлөөлөгчийн үгээр банкны асуудал шийдэгдсэн гэжээ. Маш нууц коммунист орныг өөрийн цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулж оронд нь тусламж, дипломат хүлээн зөвшөөрөлт өгөх зорилгоор хэлэлцээр явагдах ёстой байв.

Цөмийн хөтөлбөрөөс ангижруулах энэ хүнд ажиллагааг жижигхэн асуудал зогсоох чадвартайг, мөн итгэл бүрэн алдарсныг харууллаа. Хэдийгээр зургаан талт хэлэлцээрт оролцогсод одоогийн шатанд гарсан нааштай хандлагад тууштайгаа мэдэгдэж байгаа ч Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоох асуудалд үнэнээсээ хандаж байна уу гэсэн эргэлзээ төрж эхлэв. Асуудлын гол нь мөнгөнд ч биш, хэмжээнд нь ч биш бололтой.

Сүүлийн хэлэлцээр дээр цөмийн хөтөлбөрийг зогсооход чиглэгдсэн цаашдын алхмын тухай яриа болсонгүй. Хятадын шинжээч Чан Ляньгуй Тэд цаг уяж байна гээд МАГАТЭ-гийн тэргүүн Мухаммед эль-Барадейг урьснаас өөр зэвсэглэлээ хязгаарлах асуудалд Пхеньян юу ч хийсэнгүй гэснийг уг сонин иш татлаа.

Асуудалтай, ухаалаг биш хэсэг гэж Хойд Солонгосын төлөөлөгчдийг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Сон Мин-Сун нэрлэсэн юм. Үүнд шинэ зүйл байхгүй. Түүнтэй хэлэлцээрт оролцож буй АНУ, Хятад, Япон, Оросын төлөөлөгчид санал нэгдээд байна. Өнгөрсөн сард хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр дэвшил гаргаад байсан ч Хойд Солонгосынхон энэ сарын 22-нд нутаг буцав. Сөргөлдөөн зөвхөн 25 сая ам.доллараас ч болсонгүй. Америкийн Сангийн яамны өндөр тушаалтан Макаогийн банкны хэргийн мөрдөн байцаалт төгсч буйг зарлахдаа тус банк нь Хойд Солонгостой холбоотой үйлчлүүлэгч нарынхаа хууль бус үйл ажиллагааг анзаараагүй гэж шүүмжилсэн юм. Америкийн санхүүгийн байгууллагуудад энэ банктай хамтран ажиллахыг хориглосны улмаас уг банк дампуурсан юм. Банкинд тавьсан Америкийн хориг дэлхийн санхүүгийн бүтцийг Хойд Солонгостой ажил хэрэг явуулахыг үргээн айлгасан билээ. Энэ нь Йонбены цөмийн байгууламжаа хааж битүүмжилнэ гэсэн Хойд Солонгосын амлалтыг биелүүлэхэд саад болох бололтой.

Ирэх сарын 14 гэхэд МАГАТЭ-д өгөх цөмийн байгууламжийн жагсаалтаа гаргахад нь ч саад болох бололтой. Гэхдээ буулт хийж магадгүй гэсэн үндэслэл бас бий. Өнгөрсөн жилийн их үер, Хятад, Өмнөд Солонгос зэрэг гол донорын тусламж эрс багассаны улмаас хүнсний хомсдол өнгөрсөн саруудад улам ч ихэссэн байна. Өмнөд Солонгос 2006 оны долдугаар сард Хойд Солонгос цөмийн бөмбөг туршсаны дараа тусламжаа зогсоосон юм. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгост бордоо нийлүүлж эхэлснээ зарласан боловч хэлэлцээрт ахиц гартал тусламжийг өмнөх хэмжээгээр өгөхгүй гэдгээ Сөүл мэдэгдсэн билээ.

Өнөөдөр Хойд Солонгос хүнд цаг үеийг өнгөрөөж байна. Хүнсний хомсдлын асуудал энэ жил тус орны зарим нутагт эрс гарч ирэх магадлал байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Байдал хэдэн зуун мянган хүн өлсөж байсан 1990-ээд оныхоос өөр болсон ч тус орон Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс татгалзаж буйгаа хэлэн өлегөлөн нэрвэгдсэн нутгийн хойд хэсгээр тэднийг оруулахаа болив.

Хойд Солонгос хаалгасан дансныхаа мөнгийг авсан ч хоёрдугаар сарын 13-нд амласан цөмийн байгууламжаа битүүлэх замынхаа эхний хэсгийг биелүүлэхэд олон саад байна. Хойд Солонгос баяжуулсан гэх ураныхаа бүрэн тооцоог гаргах ёстой гэсэн шаардлагыг Америкийн талаас тавьж байгаа. Хойд Солонгос энд тусгай хөтөлбөр байгаагүй гэж эсэргүүцдэг. Ураны талаар Пхеньян худал ярьж буйг батлахад хэцүү болох ёстой. Одоо хоосон суудалд л батлах болж байна уу!

Ардын эрх сонин 51, 52 /590, 591/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button