Конгрессын доод танхим Иракаас цэргээ татахын төлөө санал өглөө

Хуулийн төслийг 435 конгрессмены 218 нь дэмжиж, 212 нь дэмжсэнгүй. Танхимын олонх болох ардчилсан намынхан 233 суудалтай ба тэдэнд хуулийн төслийг цааш хэлэлцүүлэхэд уг санал хангалттай аж. Бүгд найрамдах намын 201 конгрессмен эсрэг санал өгч, түүнийгээ Командлалын гарыг хүлж, Иракт ялагдал хүлээх боломжийг бүрдүүлнэ гэж тайлбарлаж байв.

Энэ жил Афганистан, Иракт явуулах цэргийн нэмэлт зардалд 124 тэрбум ам.доллар гаргах хуулийн төсөлд Ардчилсан намынхны шаардлагаар цэргээ эргүүлэн татах хуваарийг оруулж өгсөн юм.

Сүүлийн сонгуульд ардчилсан нам ялж, конгрессын хоёр танхимд олонх болсон учир тэд цэргээ татах асуудлыг зардалтай уялдуулан оруулж чадлаа. Хэрэв энх тайвныг хүсвэл дайнд мөнгө гаргахаа зогсоо гэж Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх сонирхолтой Ардчилсан намын конгрессмен Дэннис Кусинич ярьж байна. Энэ бол манай орны хувьд түүхэн агшин гэж Доод танхимын дарга Нэнси Пелоси хэлэв. Сүүлийн 30 жилийн дотор конгресс Цагаан ордны хийсэн дайны үйл ажиллагааг зогсоохоор ганц ч оролдлого хийгээгүй. Ерөнхийлөгчийн гуйсан 124 тэрбумаас 100 мянга нь Пентагоны мэдэлд, үлдсэн нь Катрина шуурганд нэрвэгдсэн хөгшид, фермерүүдэд зориулагдана. Хэрэв Нури аль-Маликийн Засгийн газар Иракийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхгүй бол цэргээ татах хугацааг энэ оны сүүлч болгох санал хүчин төгөлдөр үлдсэн байна. Ерөнхийлөгч Ж.Буш хоёр удаа буюу ирэх зургадугаар сарын 1 ба аравдугаар сарын 1-нд Иракийн Засгийн газар үүргээ хэр биелүүлж буй талаар конгресст мэдээлэл хийх үүрэгтэй болов. Ерөнхийлөгчийн илтгэл амжилттай болсон ч гэсэн ямар ч нөхцөлд 2008 оны есдүгээр сард АНУ нь Иракаас цэргээ гаргах юм.

Танхимаас баталсан хуулийн төсөлд Иракийн нефтийн орд газруудыг гадаадын компанид нээх тухай хууль батлан гаргахыг Иракийн Засгийн газраас шаардсан заалт оржээ. Хуулинд орон нутгийн сонгуулииг өмнө гаргасан хуваариин дагуу явуулах ба тус орныг сэргээх төслийн 10 тэрбум ам.долларыг зарцуулж эхлэхийг Иракийн Засгийн газарт үүрэг болгов.

Үүнтэй зэрэгцэн конгрессын Төсвийн хороо энэ хуулийн хувилбар болох Америкийн цэргийг Иракаас гаргах хугацааг ирэх жилийн гуравдугаар сарын Конгрессын дээд танхим дээрх асуудлыг ирэх долоо хоногт авч хэлэлцэх юм. Сенатын авч хэлэлцэх хувилбарт цэргийн анги нэгтгэлийг ирэх жилийн гуравдугаар сарын 31 гэхэд Иракаас гаргасан байх ёстой гэсэн заалт байгаа. Бүгд найрамдах намынхан энэ заалтыг оруулахгүйн төлөө бүхнийг хийхээр амласан. Үүний зэрэгцээ сенаторууд уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн сарын дараа цэргийг эргүүлэн татах ажиллагаа эхэлсэн байх ёстой гэсэн болзолтойгоор дээрх зардпыг баталж өгнө гэсэн юм.

Сенат дахь Ардчилсан намынхан санасандаа хүрсэн гэж үзсэн нөхцөлд дээд, доод танхим хоёр хувилбарыг уялдуулаад Ерөнхийлөгчөөр батлуулах ёстой. Хэрэв конгресс зардал гаргахыг цэргээ татах хугацаагаар барьцаалбал хориг тавих эрхээ эдэлнэ гэж Ерөнхийлөгч Буш сануулсан билээ.

Энэ бол муу хууль. Ерөнхийлөгч түүнд хориг тавина гэж Цагаан ордны төлөөлөгч Тони Сноу мэдэгдэв. Доод танхим хуулийн төслийг дэмжсэнийг Ерөнхийлөгч Буш улс төрийн театр гэж нэрлэсэн байна. Хэрэв тэр хууль миний ширээн дээрд ирвэл би түүнд хориг тавина гэдгээ олон удлаа хэлж байгаа хэмээн Буш мэдэгдлээ. Миний гуйсан энэ зардал нь армийн санжүүжилтийн зайлшгүй амин чухал шаардлага. Гэтэл Ардчилсан намынхан төлөөлөгчдийн танхимд улс төрийн жүжүиг тоглов. Манай цэргийн удирдлагын хүсэлтийг тэд өөрсдийн саналаар сольж байна хэмээн Ерөнхийлөгч хэлжээ.

Ардын эрх сонин 58, 59 /590, 591/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button