Австралийн Гадаад хэргийн сайд ирэх сард айлчилна

Тэрбээр ирэх сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөсөн юм байна. Ноён Александр Даунер хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, ялангуяа уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг онцолсон. Харин УИХ-ын дарга Австрали улсаас үзүүлж буй албан ёсны тусламж, Монгол Улсаас Австрали улсад магистрийн чиглэлээр сурч буй оюутны тоог нэмэгдүүлэх талаар ярьсан. Мөн Монгол Улсыг АПЕК-т элсүүлэх талаар талууд харилцан санал солилцов.

Төлөөлөгчид мөн өдөр сонгуулийн хорооны ажилтай танилцсан. Австралийн сонгуулийн хорооны дарга, ажилтнууд нь ямар нэг намын харьяалалгүй. Мөн Засгийн газар, парламентын танхим нь улс төрийн аливаа хүчнээс хараат бус ажиллах хууль эрх зүйн таатай орчинд ажилладаг аж. Тус улсын иргэдийн 94-96 хувь нь холбооны сонгуульд оролцдог. Сонгуульд саналаа өгөх иргэний үүргээ биелүүлээгүй иргэнийг 20 доллараар торгодог гэнэ. Бүр хүндэтгэх шалтгаангүй тохиолдолд тухайн иргэнийг шүүхэд өгч торгох, шүүх ажиллагааны зардлыг бүрэн гаргуулан, хариуцлага тооцдогонцлогтой. Сонгогчдын олонхийн санал авсан намуудад авсан саналын тоогоор нь тодорхой хэмжээний санхүүжилт улсаас олгодог. Зарим эрх баригч нам сонгуулийн дараа 20 сая хүртэл хэмжээний долларыг улсаас авчээ.

Үүнээс гадна Австралийн Үндэсний Их Сургуульдзочилсон. Монголын түүхийг 50 гаруй жилийн турш судалж, Монголын нууц товчоог англи хэлнээ орчуулан нийтийн хүртээл болгож, манай улсын түүх соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус сургуулийн хүндэт профессор Игорь Де Рачевилизийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасныг УИХ-ын дарга Ц.Нямдорж энэ үеэр гардуулсан. Австралийн Үндэсний Их сургуульд найман монгол оюутан суралцаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Австрали улсад сурч мэргэшсэн шилдэг оюутнууд Монголын төр засагт өндөр албан тушаал хашиж, улс орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад бахархалтай байгаагаа тус сургуулийн захиргаа онцлон тэмдэглэлээ.

Мөн энэ үеэр Австрали улсдаа ноосны үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч томоохон аж ахуйд зочиллоо. 7000 гаруй ноосны чиглэлийн хонь үржүүлдэг энэ компани жилдээ 250-300000 долларын ашигтай ажилладаг. Нэг хониноос авах ашиг дунджаар 30 доллар байдаг байна. УИХ-ын дарга Ц.Нямдорж цаашид ийм төрлийн аж ахуй эрхлэхэд манай улсын мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлж болох арвин туршлага байгааг анхаарч ажил хэрэг болгууштай юм байна гэж ярилаа хэмээн Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

(Нийгмийн толь 069/161)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button