Засгийн газрын тендерийг мохируулсан нь

түүний иж бүрдлийн нийлүүлэгчийг сонгох төндерт долоон компани оролцож, энэ сарын 21-ний өдөр шалгаруулалт дууссан байна.

Тендерийн ялагчаар Өлзийт төв шалгарчээ. Тендерийн журмаар бол хамгийн бага үнийн санал хэлсэн компани ялагчаар тодрох учиртай. Гэвч бага үнэ санал болгогчийн цаана чанаргүй бараа үйлчилгээ гэх агуулга оршиж байдгийг мартаж боломгүй. Яг ийм жишээ Түлш, эрчим хүчний яамнаас зарласан 50 нарны зайн тендерт хоёронтоо ажиглагдсан. Тэгвэл энэ удаагийн тендерт Глобалтех компани 140 сая төгрөг, Ногооны үр компани 144 сая төгрөг, Бистрим компани 156 сая төгрөг тус тус санал болгосон нь бусад компанийн үнийн саналаас дээгүүрт давхиж, шалгаруулалтаас хасагдсан. Харин шалгаруулалтад тунаж үлдсэн Өлзийт төв 116 сая төгрөг, Шандас групп 123 сая төгрөгийг санал болгосон байсан. Эцэст нь Өлзийт төв хөдөөгийнхний ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах боломжийг ийнхүү дахин авлаа. Дахин авлаа гэдэг нь төслийн хүрээнд яг ийм тендер өнгөрсөн онд зарлагдахад ялагч нь тус компани болж байсан. Харин энэ компанийн нийлүүлсэн тракторууд чанарын шаардлага хангахгүй, дуураймал бай¬сан гэх шүүмжлэл дуулдсан.

Хөдөө аж ахуй эрхлэгч фермөрүүдийг дэмжиж, нэмэр болох бодлого харин ч эсрэгээрээ биежин, ажилд нь нэрмээс тарьж, байсхийгээд л эвдрэл гэмтэл гарч байсанд тухайн үедээ фермерүүд бухимдан гомдол нэхэж байсан аж. ХХААЯ-ны тендерийн үнэлгээний хороо энэ удаад үүнийг мэдсэн ч мэдээгүйн дүр эсгэж, чанарын шаардлагын үнэлгээ гаргахдаа авч хэлцсэнгүй. Ингэснээр Өлзийт төв China YITUO Group-ын нэрийн дор чанаргүй дуураймал машин механизм үйлдвэрлэдэг Хятад улсын Хөх хотод байрлах компанийн тракторыг дахин нийлүүлэх болоод байгаа ажээ. Харин тендерт өрсөлдөгч болж үлдсэн Шандас групп 1955 онд үүсгэн байгуулагдсан Луоянг хотод төвтэй China YITUO Group-ын албан ёсны түнш гэнэ. Тус групп хямд үнээр оргинал трактор болон иж бүрдлийг оруулж ирэхээр гэрээ байгуулсны үндсэн дээр дээрх 123 сая төгрөгийн үнийн санал ирүүлжээ.

Ингэснээр жинхэнэ үйлдвэрлэгчийн оригинал, чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр нийлүүлж, хөдөө аж ахуй эрхлэгчдэд болон хөдөөгийн ядуурлыг бууруулахад дэмжлэг болж чадах байсан гэх мэтээр группийн удирдлагын зүгээс нэхэл үг чулуудах болов. Тэд тендерийн үнэлгээний хорооны дарга Г.Даваадорж, Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийг дэмжих нэгжийн дарга Д.Далантайням нар чанартай, чанаргүй тракторын алийг сонговол бодит хөрөнгө оруулалт болж чадах вэ гэдгийг цэгнэж чадсангүй гэж дүгнэж байгаа аж. Өнгөрсөн оны эхээр China YITUO Group-ын 300 оргинал тракторыг Хятадын Засгийн газраас Монголын хөдөө аж ахуйг дэмжиж бэлэглэсэн билээ. Бэлэгний тракторууд эдэлгээ даах, чанартай бүтээгдэхүүн байсныг хэрэглэгчид баталсан.

Гэтэл тендерийн үнэлгээний хороо Өлзийт төвийн нийлүүлэх чанарын шаардлага хангахгүй хулхи тракторуудыг сонгосон нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болж байна гэдгийг тэд дурьдлаа. Төслийн хүрээнд Засгийн газраас фермер эрхлэгчдэд 37 трактор болон түүний иж бүрдлийг нийлүүлэх юм. Харин фермерүүд газар тариалан эрхэлж олсон ашгаасаа эдгээр тракторын 50 хувийн төлбөрийг Засгийн газарт эргүүлэн төлөх журамтай. Тэр үүднээс Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хөдөөгийн хөгжлийг дэмжих нэгжийн гаргасан уг шийдвэрт фермер эрхлэгчид ч таатай хандахгүй байгаа бололтой. Энэ нь чанаргүй, эдэлгээгүй тракторыг ганц хоёрхон жил ашиглахын тулд 50 хувийн төлбөр төлөх сонирхол төдий л байхгүйтэй холбоотой. Харин ч тэд шаардлага хангахгүй тракторуудыг бидэнд бараг л шахах нь гэж хүлээж авч буй сурагтай. Угтаа Засгийн газрын тендерийн хүрээнд эдлэх 50 хувийн хөнгөлөлтөө газар тариаландаа биш, тракторын засвар үйлчилгээ, эвдрэл гэмтэл гэх мэтэд зарцуулсаар таарах болчихоод байна.

Тиймээс энэ нь хөдөөгийн ядуурлыг бууруулах төслийн хүрээн дэх ашиггүй хөрөнгө оруулалт болж, фермер эрхлэгчид болон Засгийн газрыг хохироосон үйлдэл болжээ. Үнэлгээ хийх гол зорилго бол ашигтай бөгөөд чанартай гүйцэтгэгчийг зөв үнэлж дүгнэн сонгоход оршино. Хийж бүтээсэн болж харагдах гэсэн богино бодол, дундаас нь идэж уух гэсэн шунал, энэ бүхэн Засгийн газрын баримталсан бодлого, хэрэгжүүлж буй ажлыг замын дундаас нь сааруулан мохируулсан үйлдэлд хүргэдгийн нэгээхэн жишээ энэ гэлтэй.

(Нийгмийн толь 069/161)

Д.Алтай

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button