Солонгосын генерал нутагтаа байгаа юм шиг сэтгэгдэлтэй байв

Тэдний яриа ажил хэрэгч, дотно байдалд болсны зэрэгцээ хошууч генерал М.Борбаатар Манай хоёр улс үндэс, гарал нэгтэй, олон зуун жилийн найрсаг харилцаатай ард түмэн гэдгийг онцолсон бол дэслэгч генерал Ц.Тогоо Бид хоёр өмнө нь уулзаж байсан танилууд. Та сайн мэргэжилтэн бэлдээд байгаарай. Би өндөр албан тушаалд тавъя гэж найрсаг сэтгэлийн үгээ илэрхийлж байв.

Энэ үеэр тус улсад суралцагч офицер, ахлагч нарын тоог нэмэгдүүлэх хоёр сургууль хоорондын харилцааг улам өргөжүүлэх, багш, профессор, эрдэм шинжилгээний ажилтнуудыг богино болон урт хугацаагаар солилцох, эрдэмтдийн бүтээл, гарын авлагуудыг солилцох, БХИС-ийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх зэрэг цөөнгүй асуудлыг хөндөн ярьсан. Дэслэгч генерал Жэнг Донг Хан Бидний ирсэн онгоц дүүрэн хүнтэй байсан. Хэдийгээр жуулчны улирал эхлээгүй ч энэ нь хоёр орны харилцаа өргөжиж байгаагийн нэг илрэл. Хүмүүс, ард түмнийх нь зүс царай ялгагдахын аргагүй адилхан учир бидний хувьд нутагтаа байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна. Мөн Солонгост сургууль төгсгөсөн хүмүүс өндөр албан тушаалд ажиллаж байгаад баяртай байна гэж хариу хэлсэн үгэндээ онцолсон юм. Тэд харилцан дурсгалын зүйл солилцсон бөгөөд БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ГХАХ-ийн дарга, хурандаа Б.Батзориг, БХИС-ийн тэргүүн дэд захирал, хурандаа Д.Баярхүү нар уулзалтын ажиллагаанд байлцав.

Хошууч Г.БААТАРНУМ

Соёмбо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button