Зэвсэгт хүчний цэргийн баг косовогоос ирлээ

Тэднийг ЗХЖШ-ын Сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, бригадын генерал Н.Энхбаялаг, ЗХЖШ-ын ЭДХАГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хурандаа Ч.Ерөөлцэнгэл болон албаны хүмүүс Чингэс хаан олон улсын нисэх буудалд угтан авлаа. Манай цэргийн багтай хамт Бельгийн Ван улсын ЗХЖШ-ын ажиллагааны газрын дарга, Тэнгисийн цэргийн ахмад Хофман, армийн нэгдүгээр бригадын захирагч, хурандаа Жохан Бостейн болон офицер, бага дарга, байлдагчид, Бельгид суугаа Батлан хамгаалахын атташе, хурандаа С.Амарсайхан нарын хүмүүс хүрэлцэн ирлээ. Ж.Бостейн Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Монгол цэргүүдийг эх оронд нь авч ирлээ. Энэ салаа үүргээ маш амжилттай гүйцэтгэсэн. Бид монгол цэргүүдээр бахархаж байна хэмээн ярив. Монгол цэргүүд Бельгийн ротын нэг салаа болж Францын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэжээ. Косовод 1999 оноос эхлэн НҮБ Энхийг сахиулах ажиллагаа явуулж байна. Нийт 55 орны 16 мянган цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ.

Соёмбо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button