Чөлөөнд байгаа генералуудад цолны цалин олгоно

Энэ үеэр тэдний нийгмийн халамж ямар байгаа талаар ярилцаж, санал бодлыг нь сонслоо. Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний чөлөөнд байгаа генералуудад сар бүр цолны цалин олгох шийдвэр гаргаснаа танилцуулав. Энэ үеэр генералууд улс орон даяар явагдаж буй Хүн байхын учир аянд идэвхтэй оролцож Зэвсэгт хүчний анги, салбараар орж ажил зохиох гэж байгаа тухай ярилаа. Мөн генералын энгэрийн тэмдэгний загвар гаргаснаа үзүүлж санал бодлыг нь сонслоо.

Уулзалтын төгсгөлд сайд М.Сономпил чөлөөнд байгаа генералуудтай дурсгалын зураг татуулав. Дашрамд дурдахад 4 дүгээр сарын 28-нд ОБЕГ-ын 122 дугаар ангид генералуудын өдөрлөг болох ажээ.

Соёмбо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button