Гурван ангийг төвийн халаалтанд шилжүүлэх нь зүйтэй

Сайд, дарга нар тус ангийн ажил байдалтай танилцах явцдаа тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэсэн юм. Тухайлбал ангийн уурын зуух орчныхоо агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг, төвийн халаалттай болчихвол төсөв зардал ч хэмнэгдэх тооцоо гарч байгаа гэсэн ангийн удирдлагын саналыг анхааралдаа авч, Зэвсэгт хүчний 065, 124 дүгээр ангитай хамт төвийн дулааны шугаманд холбох асуудлыг хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломж, төсөв хөрөнгийн тооцоо хийхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болгов.

Гэрээгээ зөрчсөн нийлүүлэгч аж ахуйн байгууллагыг дараагийн тендерт оролцуулахгүй байх нь зүйтэй гэдгийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар онцолж байлаа. Мөн анги, байгууллагуудын бараа материалыг хүргэх гэж бага хэмжээний ачаанд их даацын машин явуулдаг явдлыг больж, шатахуун бага зарцуулдаг ачааны жижиг машинаар тээвэрлэх, гэрээт харуулын хариуцлагыг дээшлүүлэх асуудал ч энэ үеэр хөндөгдсөн.

Соёмбо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button